Пин Яали бага сургуульд сурч байхдаа, хичээлийхээ завсарлагаар ангийнхаа нөхөдтэй хамт тоглож наадахдаа их хурдан гүйдэг байсан нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг хайж байсан нэгэн дасгалжуулагчийн анхаарлыг татсан байжээ. Түүнээс хойш, хар багаасаа бие махбодь нь онц чийрэг байсан Пин Яали холын харайлтын тамирчны эгнээнд албан ёсоор элсэж спортын замаар замнаж эхэлсэн билээ. Тэр үеийн спортын амьдралд, Пин Яалид тулгарч байсан бэрхшээл нь хүнд хатуу дасгал сургалт биш харин хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд тусгай зориулалттай биеийн тамирын талбай байгаагүй нь гол хүндрэл нь байлаа. Учир нь эрүүл чийрэг тамирчидтай хамт дасгал хийхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай бэлтгэлийн горим алдагдах талтай байдаг. Тйимээс энгийн тамирдчын хооллох, амрах чөлөөгөөр нь дасгалаа амжуулж хийдэг байсан аж.
Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй, Пин Яали эцэстээ өөрийн халшралгүй чармайлтаар хамгийн гялалзам амжилтыг тогтоосон юм. 1984 оны 6-р сард тэрээр Америкийн Лос Анжелост болсон пара олимп дээр холын харайлтын төрөлд дэлхийд аваргалж алтан медалын эзэн болсноор пара олимпд Хятад улс медаль авч байгаагүй түүхийг эцэслүүлсэн билээ.
Медаль гардах тэр агшнаа, Пин Яали хамгийн түрүүнд ээжийгээ санасан. Түүнийг найман настай байсан тэр жил ээж нь өмөн үү өвчнөөр ертөнцийн мөнх бусыг үзсэн байжээ. Ээж нь хөөрхий нас барахдаа нүдээ аниагүй байсан юм гэж тэр ярьж байлаа. Ээж нь охиндоо санаа зовохын эрхэнд тэгсэн гэдгийг тэр ойлгоно. Хараагүй хүүхэд ээжээ бас алдчихаар яаж тайван амьдрах билээ. Алтан медалаа ээждээ бэлэглэсэн бол хичнээн сайхан байв даа гэж Пи Яали бидэнд ярилаа:
"Алтан медаль авах үеээ эргэн санахаар, тэр үед ээж минь хамгийн илүү бодогдож байсан. "
1 2 3 4
|