• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 10:18:08    
Пин Яали

Хятадын Олон Улсын Радио

      Ли Жүнь бол Пин Яалигийн массажийн газрын байнгын зочин юм. Тэр сэтгүүлчид ингэж ярилаа:

      "Би энэ газар массаж хийлгээд олон жил болж байна, пара олимпийн аварга хүнд хэцүү байдалд ороод байсныг бид нүдээрээ харсан, тэр бол хэр баргийн хүний тэсвэрлэж чадах зүйл биш юм. Түүнд ажил үйлс эрхлэгчдэд байх ёстой боловсрол байдаг, тэгээд ухаалаг мөрлөө халуун нинжин сэтгэлтэй, тэр бол ямар ч бэрхшээлийг туулан гарах зоригтой хүн."

      Лин Жүний адилаар, Пин Яалийг танидаг хүн болгон түүний өөртөө итгэх итгэл зориг, юмыг хийж бүтээх гэсэн оргилом халуун сэтгэлд нь яах аргагүй догдолдог билээ. Амьдралаа итгэлээрээ тулж өргөж яваа энэ хүний ерөтөнцд гэрэл гэгээ нь харанхуй бүхнийг ялан давах ёстой байдаг.

       2008 он болоод ирхээр Пин Ялигийн амьдрал ч явах тусам өөдлөн хөгжиж, массажийн эмнэлгийн газар нь гурван салбар газартай болжээ. Ажил нь тогтворжоод ирхээр тэр бас сул сэлүү цагаа ашиглаж сүлжээнд өөрийн блог ажиллуулж, үүгээрээ нэн олон хүнтэй сэтгэлээ хуваалцан, өөртэй нь адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл зориг сэлбэж өгөхийг хүсэн сууна билээ. Түүний блогийнн эхний тэмдэглэлд ийм нэгэн өгүүлбэр байлаа: "Хятадад надтай адилхан хараагаа алдсан хүн өчнөөн олон бий. Тэд нартай харьцуулбал би нэлээн азтай хүн юм даа. Спортынхоо тавцангаас буусны дараа өөрөө би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тус дөхөм үзүүлэхийг их бодсон. Би одоо яг чармайн хийж байна, та бүхэн ч надад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна."

      Блогийнхоо хамгийн ил газарт тэр "Пин Яалигийн гэрэлт ертөнц" гэсэн үгийг дурайтал бичсэн байлаа.

      Сурвалжлагын маань эцэст, Пин Яали манай радиогоор дамжуулан бүх дэлхийн тамирчдад сэтгэлээсээ ундарсан уриагаа илгээлээ:
"Эрүүл чийрэг тамирчин ч бай, хөгжлийн бэрхшээлтэй тамирчин ч бай, та нар дасгал боловсролын явцдаа заавал нарийн нямбай суралцаарай, өөрийнхөө гэсэн амьдралыг цогцлоогоорой гэж бүх тамирчиддаа хандан хэлмээр байна. Та бүхэн маань 4 үржих 100 метрын хүчин дамжуулах гүйлтэд гүйж байгаа мэтээр өөрийнхөө амьдралыг эрчтэй эзэгнэж, өнгө гэрэлтэй амьдарч яваарай гэж хүсэн найдаж байна"

      Пин Яалигийн массажийн эмнэлгийн газраас гаран ажлынхаа газрыг чиглэн явахад, орой дэрээс төөнөх нар юунаас ч гэрэлтэй юунаас ч илчтэй санагдаж байлаа.


1 2 3 4