• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 17:44:34    
Хятадын түүхэн дэх олимпийн наадмын хамгийн анхны алтан медалын эзэн—Шюй Хайфэн

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгаана уу, эрхэм сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Алтаннавч та бүхэндээ спортын амьдрал буланг хүргэхэд бэлэн болоод байна. Одоо Хятадын буудлагын спортын нэрт тамирчин Шюй Хайфэн олимпийн түүхэнд Хятад улсын тамирчдаас хамгийн анхны алтан медалийг хүртсэн тухай түүхээс өгүүлье.

     1984 онд Хятадын Шянганы нэрт дуучин Жан Минминий дуулсан "Хятадын хайр" дуу нь Хятад даяар дуулагдан олноо хүрсэн. Тэр он жилүүд бол Хятадын ард түмэн улс үндэстнийхээ эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн төлөө ид зүтгэж байсан бүтээн байгуулалтын үе. Бас тэр жил нэг хүний гаргасан амжилт нь үй олон хятад хүмүүсийн сэтгэлийг догдлуулж хүч зориг нэмэрлэсэн тэмдэглэлт үйл явдал болон түүхнээ үлдсэн юм. Шюй Хайфэн гэдэг нэгэн нэр дэлхийн хүмүүсийн цээжинд бат цээжлэгдэн тод үлджээ.

1 2 3 4 5