• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 17:44:34    
Хятадын түүхэн дэх олимпийн наадмын хамгийн анхны алтан медалын эзэн—Шюй Хайфэн

Хятадын Олон Улсын Радио

      1984 оны 4-р сард Шюй Хайфэн Лос Анжелосын олимпийн бие халаалтын тэмцээнд 568 оноогоор нэгдүгээр байранд шялгарсан байна. Мөн үүгээрээ олимпд оролцох алтан боломжийг олж авсан юм. Нээлтийн ёслол дээр Шюй Хайфэн төлөөлөгчдийн жагсаалд оролцсонгүй. Энэ нь 27 настай Шюй Хайфэн наргиан хөгжөөнд дургүйдээ биш, харин сэтгэлээ аль болохоор тогтворжуулах гэсэн санаа байжээ. Хэдий тийм байсан ч уралдааны үеэр Шюй Хайфэний санааг зовоосон явдал гарсаар байжээ. Шюй Хайфэн хэлэхдээ,

     "Их сонин юм даа, ер нь тэмцээний урьд шөнө зонхилох тамирчин сайн унтаж чаддаггүй юм, харин би хэвтэнгүүтээ унтчихсан, тэгээд маргааш өглөө нь эрт босч тэмцээнийхээ талбайд очсон, тэр үед бидний буусан буудал олимпийн тосгоноос их хол байсан, 87 км-ын зайтай, цаг гаруй явж байж хүрдэг. Тэгээд тэмцээнийхээ талбайд очоод би буу болон сумаа гялайтал нь зүлгэсэн, харин хожим нь сумаа зүлгэж болдоггүйг мэдэж билээ, зүлгэх тусам буудлага нь оночгүй болдог юм байна. тэр үед энэ ёсыг мэдэхгүй байсны дээр миний хэрэглэж байсан сум 1975 оных учир бүр исэлдчихсэн байхаар нь тостой алчуураар арччихсан л даа."

     Гөлийтөл зүлгэсэн сумаараа Шюй Хайфэн олимпийн тэмцээнд анх удаагаа оролцсон. Тэр үед Шюй Хайфэнтэй хамт Хятадын бас нэгэн тамирчин Ван Ифү оролцсон юм. 20 гаруй удаа буудаад Шюй Хайфэн гэнэт гараа татав. Шюй Хайфэн хэлхэдээ,

     "Эхний хэсэгт 97 оноо, хоёрдох хэсэгт мөн 97 оноо олсон, харин гуравдах хэсэг болоход 80 оноо л авсан. Тэгээд би түр амсхийж сэтгэлээ тэгшилж авья гээд буудлагын талбайн гадна гарч 30 минут хиртэй суусан. Олонх тамирчин ийм том чухал тэмцээний үед гадна гарч 30 минут амарч лав түвдэхгүй л дээ, гэвч би үнэхээр 30 миунт амарч авсан, тэгээд сэтгэл тайван болсоны дараа тэмцээндээ үргэлжлэн оролцсон."

     Шюй Хайфэн шиг алгуур удаан хөдлөл барилтай тамирчин дэлхийн хэмжээнд ч их цөөн байдаг. Бачимдаж сандарсан сэтгэлээ зохицуулсны дараа тэрээр гуравдах болон дөрөвдөх хэсгийн тэмцээнд хоёр удаа 93 оноо авч, тавдах хэсэгтээ 95 оноо авсан юм. Энэ үед Ван Ифү 564 оноогоор тэмцээнээ амжилттай дуусгасан байлаа. Тэмцээний зургаадах хэсэг болоход Шюй Хайфэн тэмцээний талбай дээр ганцаараа үлдэж хоцорсон байв. Шюй Хайфэн хэлэхдээ,

     "Тэр үед миний ард их олон хүн дэмжиж байсан болохоор миний өнөөдрийн амжилт гайгүй юм байна даа гэж төсөөлж байсан. Намайг эргэж харах болгонд, буугаа өргөн буудах болгонд үзэгчид уухайлж, зургийн аппаратын шархийх дуу үргэлжилж байсан. "

1 2 3 4 5