• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 17:44:34    
Хятадын түүхэн дэх олимпийн наадмын хамгийн анхны алтан медалын эзэн—Шюй Хайфэн

Хятадын Олон Улсын Радио

     "Шагнал гардуулах үед би 40 минут орчим хүлээсэн. Дараа нь нэг нисдэг тэрэг буудлагын талбайн гадна газардсаны дараахан нэг мотоцикл талбайд орж ирсэний дараа 3, 4 минут болоод шагналаа эхэлж гардуулсан. Шагнал гардуулах ёслол дууссаны дараа Америкийн буудлагын тэмцээнийг зохион явуулах комиссынхан ирж биднээс уучлал хүссэн, бид нарын тэмцээн зохион байгуулах бэлтгэл хангалтгүй байснаас ийм явдал боллоо гэсэн. Яахав, тэр үед олимпийн нэгдүгээр өдрийн тэмцээнд, мөн хамгийн түрүүний тэмцээний төрөлд, нэг улс орноос хоёр тамирчин л оролцох эрхтэй байсан учир Хятад улсаас оролцсон хоёр тамирчин хоёуулаа эхний гурван байрт орно гэж тэд төсөөлөөгүй байх. Тэгээд Хятад улсын далбааг хоёрыг мандуулах хэрэгтэй болоход ганц л далбаа бэлдээд байсан тэд их сандарсан байна л даа."

     Олимпийн наадамд Хятад улс алтан медаль хүртэж байгаагүй түүхийг эцэслүүлсэн тэрээр өөрийгөө их азтай хүн гэж дахин дахин хэлдэг. Гэвч алтан медалаас гадна, Шюй Хайфэнг нэн их бахархал төрүүлдэг нь Хятад улсын хоёр ч далбаа 1984 оны олимпийн наадмын эхний өдөрт зэргээр Америкийн хөх огторгуйд намирсан явдал аж. Шюй Хайфэн хэлэхдээ,

     "Олимпийн наадам дуусаны дараа би алтан медалтайгаа хоёрхон сар хамт байсан, дараа нь түүнийгээ хандивлачихсан, тэгэхэд хүмүүс намайг зэмлэдэг л дээ, алтан медаль хэдэн сая юаний өртөгтөй байхад чи яагаад үнэ төлбөргүй хадивлачихав гэж. Би үүнийгээ заавал улстаа өгөх ёстой, учир нь эх орон намайг хүмүүжүүлсэн, тийм мөртлөө энэ бол нийт олны амжилт болохоор нэн ч хадивлах ёстой гэж бодсон."
Эрхэм сонсогчдоо, сая та бүхэнд "Спортын амьдрал" буланг хүргэлээ. Хүлээн сонсосон та бүхэнд баярлалаа. Ирэх пүрэв гаригийн энэ дугаараараа дахин уулзталаа баяртай.


1 2 3 4 5