• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 17:44:34    
Хятадын түүхэн дэх олимпийн наадмын хамгийн анхны алтан медалын эзэн—Шюй Хайфэн

Хятадын Олон Улсын Радио

      Шюй Хайфэн буудлагын спортоор 1979 оноос эхлэн хичээллэсэн. Гэвч гурван сарын дараа тэрээр Хятадын Анхүй мужид хангамжийн хоршоонд химийн бордоо борлуулах ажил хийжээ. 50 насыг давж яваа Шюй Хайфэн одоо хүртэл тэр үеийн төрөл бүрийн бордооны үнэ ханшийг цээжээр мэднэ. Хурц сэргэлэн зантай, ажил үйлсээ дээдэлж явдаг Шюй Хайфэнгийн хангамжийн хоршоонд байсан эхний жилд нь үйлдвэрийнх нь орлого 280 мянга байснаас 320 мянган юаньд хүрснээр тэрээр жилийн эцэст 60 юаний борлуулалтын урамшуулгын мөнгө хүртэж байсан гэдэг. Шюй Хайфэн хэлэхдээ,

     "Хүний амьдралд олон эргэлийн үе тохиолддог, тэр үед би буудлагын тамирчин болоогүй бол одоо харин нэлээн сайн наймаачин болчихсон явж байж магадгүй. Гэхдээ борлуулалтын ажилд би нэг их дуртай байгаагүй, хэдийгээр хангамжийн газарт би 3 жил ажиллаж нэлээн эрх тушаалтай болж хамт олноороо хүрээлүүлж байсан ч ажилдаа дуртай байгаагүй, харин буудлагын спортод их дуртай, тэгээд өөртөө бас их итгэдэг болохоор баргийн тэмцээнд ялагддаггүй байсан."

     Шюй Хайфэн багаасаа чавхаар шувууг сайн харвадаг, нэг орой 200 гаруй болжмор чавхдаж чаддаг гэж хэлэхэд хилс болохгүй. Тийм болохоор нутаг усных нь хүмүүс түүнийг "чавхны хаан" гэж дууддаг байжээ. Харин чавх болон буудлагыг зэрэгцүүлж ярихад хоорондоо нэг их холбоотой биш юм гэж Шюй Хайфэн ярьж байлаа. Миний амжилт чавхийг буугаар сольсон явдал биш, харин сонголтдоо үнэнч зүтгэн амжилтад хүрэх явдал чухал гэсэн байдаг. Шюй Хайфэн хэлэхдээ,

     "Намайг анх 1983 оны 11-р сард Биеийн тамирын үндэсний шигшээ багт элсүүлэх үед зургаан тамрчныг дасгалжуулж байсан. Тэдний дотор би бэлтгэлийн хувьд хамгийн тааруу нь байсан, учир нь миний дасгал хийсэн цаг хугацаа хамгийн богино. Тэр үед өндөр бэлтгэлтэй тамирчдаас бүрэлдсэн үндэсний шигшээ багийн гишүүний хувьд өөрийнхөө буудлагын түвшийг дээд хэмжээнд хүртэл өсгөх явдал миний зорилт байсан. Тийм учраас би их тайван тогтуун сэтгэлээр дасгал хийдэг байсан. Тэр үед би үндэсний шигшээ багийн гишүүн байсан ч олимпд оролцоно гэж төсөөлж байгаагүй, харин сайн дасгал сургуулилт хийж энэ багийнхнаасаа хоцорчихгүй байхыг л зорьж байсан. Энэхүү тайван бодлоосоо болж дасгалаа сайн хийдэг байсан бөгөөд олимпийн наадамд оролцох эрхийг ч аяндаа олж авч чадсан."

1 2 3 4 5