《每日汉语》 "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл"
第七课 打电话 Долдугаар хичээл Утсаар ярих
Н:Өмнөх хичээлээр та болзон уулзахтай холбоотой богино өгүүлбэрүүд сурсан. Өнөөдөр утсаар харилцах өгүүлбэр заахаас өмнө, өнгөрсөн хичээлээ давтъя. Д: "喂,请问是哪位?" гэдэг нь "Байна уу?" , "Хэн бэ?" гэсэн утагтай үг болно. Н: "喂" гэдэг нь "Байна уу?" гэсэн утсаар ярихад хэрэглэдэг үг. Д: "请问"гэдэг нь "асуух гэсэн юм" гэсэн утгатай үг. Н: "是" нь "тийм, бол" гэдэг утгатай үг юм. Д: 是 Н: "哪位?" гэдэг нь "хэн бэ?" гэсэн үг юм. Тэгээд "喂,请问是哪位?" гэдэг нь "Та өөрөө хэн бэ?" гэсэн үг байгаа юм. Д: 喂,请问是哪位? Н: "我们几点见面?在哪儿见面?" гэдэг нь "Бид хэдэн цагт уулзах вэ? Хаа уулзах вэ?" гэсэн утагтай. Д: 我们几点见面?在哪儿见面? Н: "我们" нь "бид" гэсэн үг. Д: 我们 Н: "几点" гэдэг нь "хэдэн цагт" гэсэн үг. Д: 几点 Н: "见面" гэдэг нь "уулзах" гэсэн үг болно. Д: 见面 Н: "我们几点见面?" "Бид хэдэн цагт уулзах вэ?" Д: 我们几点见面? Д: "在哪儿见面?" "Хаа уулзах вэ?" Н: "在哪儿" гэдэг нь "хаана" гэсэн үг. Д: 在哪儿 Н: Найзаасаа "Чи хэзээ завтай вэ?" гэж асуух гэвэл ингэж хэлж болно." 你什么时候有空? Д: 你什么时候有空? Н: "什么时候" нь "хэзээ" гэдэг утагтай үг. Д: 什么时候。 Н: "有空" гэдэг нь "зав чөлөө" гэсэн үг юм. Д: 有空。 Н: Бид дээр хичээлээр сурсан бүх ярианы дасгалаа бүгдийг эхнээс нь сонсьё
Ярианы дасгал 1 对话一
A : 喂,请问是哪位? B:喂。我是王龙。
Ярианы дасгал 2 对话二
B: 你什么时候有空? A:周末。 B: 我们一起吃饭好吗? A:可以。
Ярианы дасгал 3 对话三:
A: 我们几点见面?在哪儿见面? B:晚上八点。在北京饭店。
1 2 3 4
|