• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-01 16:36:49    
Долдугаар хичээл

Хятадын Олон Улсын Радио

Д: Ойлголоо. "Лю захирлыг хэзээ ирэхийг би ч мэдэхгүй" гэж энэ хүн хэлж байна.
Н:Та зөв хэллээ.
Д: Тэгвэл энэ үгийн хариуд хятадаар яаж хариулах вэ?
Н: "请他给我回个电话" , "Түүнийг надруу утсаар яриулаач гэж" хэлж болно.
Д: Энэ өгүүлбэр арай урт байна. Тайлбарлаж өгөхгүй юү?
Н: Тэгье, "请" гэдэг нь хүссэн утгатай үг.
Д: 请
Н: "他" нь "тэр" гэсэн үг.
Д: 他
Н: "给" гэдэг нь "өгөх" гэсэн үг.
Д: 给
Н: "我" гэдэг нь "би" гэсэн үг болно.
Д: 我
Н: "回个电话" гэдэг нь "утсаар хариу ярих" гэсэн үг юм.
Д: 回个电话
Н:"回" нь "харих, буцах" гэсэн утгатай.
Д: 回
Н: "个" гэдэг нь тоо хэмжээг заасан үг болно.
Д: 个
Н: "电话" нь "утас" гэсэн үг.
Д: 电话
Н: "回个电话" "хариу утсаар ярих" гэсэн үг юм.
Д: 回个电话。
Н: Залгаад гуравдах ярианы дасгалаа сонсьё.

Ярианы дасгал 3
对话三:

A :请他给我回个电话。
B :好的。
A :我的电话是87654321。
B:好的。我一定转告他。

Н: Бид ярилцлагыг бүрэн сонсохоос өмнө, урьдаар өнөөдрийн сурсан өгүүлбэрээ давтъя.
Д: За тэгье.
Д: "喂,刘经理在家吗?" , "Байна уу? Лю захирал гэртээ байна уу?"
Н:Тэр гэртээ байхгүй бол, түүний гэртээ хэзээ харьж ирэхийг мэдье гэвэл, хятадаар юу гэж асуух вэ?
Д: "他什么时候回来?" , "тэр хэзээ харьж ирэх вэ?" гэж хэлнэ.
Н: Тэгвэл түүнээр өөр рүү нь утсаар яриулах гэвэл яаж хэлэх вэ?
Д: "请他给我回个电话" , "Түүнээр надруу утсаар яриулаач" гэж хэлдэг.
Н: Мэргэжилтэн та маш зөв ярьсан байна. Одоо бүтэн өгүүлбэрээр нь давтья.

1 2 3 4