1996 оны 7-р сарын 24-ны өдөр, Атлантын олимпийн гимнастикийн тэмцээнд Хятадын тамирчин Ли Шяошуан эрэгтэйн бүх төрөлд аваргалсан байна. Энэ нь Хятадын гимнастикийн багийнхан олимпийн наадамын эрэгтэйн бүх төрөлд авсан анхны алтан медал нь юм. Энэ нь мөн Ли Шяошуан Хятадын үндэсний шигшээ багт элсэн орсон дараа авсан хоёрдох алтан медал нь. Олимпийн шагнал гардуулах хамгийн өндөр тавцан дээр зогсоход Ли Шяошуаны царайд баяр гуниг хослон тодорч байлаа. Тэр хэлэхдээ,
"Атлантын олимп нь миний туулсан нэгэн том даваа. Энэ нь мөн Хятадын гимнастикийн түүхэн дэх нэгэн эргэлт гэж хүмүүс үздэг. Гэвч миний хувьд ерийн л, тийм сайн амжилт биш шиг санагдсан. Тэмцээн дууссаны дараа миний ах Ли Дашуан надруу нутгаасаа утасдахдаа миний тэмцээнд оролцсон байдал тийм сайн биш гэсэн. Миний хувьд ч гэсэн 1996 оны тэмцээн нь яг л нэг зүүд зэрэглээ мэт өнгөрөх шиг болсон. " Ли Шяошуаны олимпд оролцсон түүх нь 1992 оны Барселоны олимпоос эхэлсэн. Тэр үед 19-хэн настай байсан Ли Шяошуан дэлхийн аль ч тамирчны чадаж байгаагүй биеэ хумин гурвантаа эргэлдэх хөдөлгөөнөөрөө үзэгч түмэндээ гайхагдаж чөлөөт гимнастикийн төрөлд аваргалсан байна.
1 2 3 4 5 6
|