• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-02 19:05:57    
Гимнастикийн аварга Ли Шяошуангийн үлгэр

Хятадын Олон Улсын Радио

     1992 оны Барселоны олимпд бэлгэх үе, нэг удаа биеэ хумин гурвант эргэлдэх хөдөлгөөнийг олон хийсний улмаар Ли Шяошуангийн толгой нь шархдаж хэдэн цагаар мэдээ алдсан байжээ. Тэгэхээр нь олимпийн тэмцээнд аюугүй байдлыг нь батлахын төлөө дасгалжуулагч нар нь тэр хүчир хөдөлгөөнийг хасахаар шйидсэн байв. Гэвч Ли Шяошуаний ах нь дүүдээ, "чи өөртөө итгэж байвал тэр хөдөлгөөнөө туршиж үзэрэй" гэж ятгасан явдал нь Ли Шяошуаний зоригийг хөвчилж амжилтад хүргэсэн байжээ. Гэвч түүний дараа 1996 оны олимпийг хүртэл 40 хоног үлдээд байгаа үеэр Хятадын Үндэсний шигшээ багаас олимпд оролцох гишүүнийхээ нэрийг нийтлэх үед Ли Дашуан ах нь сонгогдсонгүй явдал нь түүнд маш их харамслыг үлдээсэн байлаа.

      "Би нэг зорилтоо алдсан, нэг дотно хүнтэйгээ хамт өрсөлдөх боломжийг алдсан, энэ нь мөн ч нэг зүйлийн сэрэлтээ алдсан явдал юм. Тийм болохоор тэр удаагийн тэмцээн надад их утгагүй байсан, яг л зүүдээрээ аялаад өнгөрөх шиг хэцүү санагдсан. Үнэнийг хэлэхэд ах маань 1994 онд зодог тайлах байсан, гэвч багийн удирдлага нар, тэгээд бас миний дэмжилгээр 1996 оны олимпийг хүртэл дасгалжсан, тийм мөртлөө дасгалаа их сайн хийсэн. Гэвч эцэст нь олимпод оролцох эрхийг ч олсонгүй. Энэ нь түүнд асар их дарамт өгсөн, энэ сэтгэгдлийг хэн хүн ч төсөөлөхийн аргагүй юм. "

     Ах нь сонсогдсонгүйгээс болж, Ли Шяашуан бэлтгэлээ арав хоногоор тасалсан байжээ. 23 настай залуу хүний хувьд ийм их дарамтыг хүлээхийн аргагүй байсан. Харин хожим нь ээж нь эргэхээр очсон явдал нь Ли Шяашуангийг тайвшруулан бодлынх нь ээдрээг алдаргасан байв.

1 2 3 4 5 6