Шаналал зовлонтой өдөр хоногууд нь цаг хугацааны урсгалыг даган арилан одож, нэг л мэдэхэд Ли Шяошуан тэмцээнийхээ талбайд өрсөлдөхөөр бэлэн болсон байлаа. Алтантын олимпд Хятадын үндэсний шигшээ багийнхан өөрийн байдлаа сайн судалсаны үндсэн дээр эрэгтэйн нийтийн төрөлд аваргалахыг хамгийн том зорилтоо болгосон байв. Гэвч дунд нь санаадгүй осол гарснаас болж тэр зорилтдоо хүрч чадсангүй дөнгөж хоёрдугаар байранд орсон байлаа. Ийн эрэгтэйн бүх төрөлд алтан медал авах хүнд үүрэг болон дарамт Ли Шяошуангийн биен дээр зэргээр буусан аж. Тэр үед Ли Шяошуангийн хамгийн хүчирхэг өрсөлдөгч нь Оросын Aleksei Nemov байжээ. Нэг л өдрийн өмнөхөн Оросын гимнастикийн багт Хятадын багийнхан алтан медалаа алдсанаас болж одоо Ли Шяошуан Немовтой өрсөлдөх юм байна гэсэн яриа үзэгч олны дунд гарч байв. Гэвч 1995 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйн бүх төрөлд аваргалсан Ли Шяошуан харин ингэж үзэхгүй байлаа.
"Тухайн үед намайг Немовтой өрсөлдөж гэж байна гэж хүмүүс ярьцгаах нь надад их дарамт өгч байсан. Би юунд түүнтэй өрсөлдөх билээ, би бол дэлхийн аварга, харин тэр биш. Би юунд түүндтэй өрсөлдөх вэ, харин тэр надтай өрсөлдвөл таарна."
Ли Шяашуан 48.636 оноо, одоогоороо Немовийн дараа орж байна, Немов 48.674 оноо авлаа. Немов түүний их хүчирхэг өрсөлдөгч нь байсан, эрэгтэйн бүх төрлийн хамгийн эцэсийн төрөлд өрсөлдөхөөс өмнө, Немов түүнээс 0.038 оноогоор түүрүүлж байв.
"Би өөртэйгээ өрсөлдөх хэрэгтэй. Учир нь хүний хамгийн их тайсан бол өөрийн бие, харин өөр хүн биш юм. Өөрийгөө ялж чадвал сая аваргалж чадна. Тийм учраас Немовийг зоригтоо болгож өрсөлдөх шаардлагагүй. "
9.787, энэ нь Ли Шяошуангийн эцэсийн төрөлд олсон оноо нь юм. Тэгэхэд Немов харин 9.7 оноо олсон байлаа. Ли Шяошуан өөрийн давуу хүчнээрээ Немовийг яллаа.
"Би өөрийхөө төлөө, мөн гэр бүлийнхээ төлөө, дасгалжуулагч болон багийн хамт олныхоо төлөө байсан өрсөлдсөн болохоор тэр алтан медалыг заавал олох хэрэгтэй байсан. Тэр жилийн миний тэмдэглэлийн дэвтэр дээр ийм нэгэн үг байсан: өөргийгөө хатуужуулж, төгөлдөржүүлж, мөн баясгаж, сүүлд нь сайхан дурсамж үлдээв".
Хоёрдугаар удаагаа алтан медалын эзэн болсоны дараа Ли Шяошуан өвчний улмаас зодог тайлж ахийнхаа замаар спортын тавцантайгаа салах ёс хийсэн байна. Ихэр төрсөн ах дүү хоёр хаа явсан ч хамтдаа байхыг зорьдог л байх, Ли Шаошуан одоо ахтайгаа хамтран байгуулсан компанидаа эрч хүчтэй ажиллаж, аж амьдралаа өөд нь хөгжүүлж явна. 1 2 3 4 5 6
|