• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-02 19:05:57    
Гимнастикийн аварга Ли Шяошуангийн үлгэр

Хятадын Олон Улсын Радио

     "Их олон хүн чамд хүсэл найдлагаа тавьж байна. чиний үүрэг хариуцлага их хүнд байна, чиний гэр бүл, ах дүү нар, багийн хамт олон тэрчлэн дасгалжуулагч, удирдлага нар чинь бүгд чамийг том амжилт гаргахыг хүсч байна. Тэд нар чамайг тэмцээний аварга болж чадна гэж бүрэн итгэж байна. Тийм болохоор заавал сайн чармайх хэрэгтэй мөртлөө түүнийгээ үүрэг хариуцлага болгон биелүүлэх хэрэгтэй гэж ээж минь хэлсэн."

     Ээдрээ будлиантай сэтгэлээр Ли Шяошуан тэмцээндээ оролцов. Олимпийн наадам болохоос нэг сарын өмнө, Хятадын Үндэсний шигшээ багийнхан тамирчдаа дагуулан Фаранцад очиж хаалттай бэлтгэл хийсэн байлаа. Тэр хэсэг хугацаа нь түүний хувьд хамгийн удаан өнгөрөх өдөр хоногууд байсан юм гэж Ли Шяошуан ярилаа.

     "Тэр үед маш бэрхшээлтэй санагдаж байсан. Бүхэл нэг сарын хугацаанд бие сэтгэл минь зовлон тарчилгалд орооцолдож байсан болохоор өдөр хоног ч үхэр тэрэг гилэх шиг удаан өнгөрч байлаа. Тэмцээн болох өдөр хоногоо хуруу даран тоолж бас хэр оролцох бол оо гэж их санаа зовж байсан. Тэгээд л тэмцээн хурдхан болж хурдан өнгөрөөсэй л гэж хүсч байсан юм."

1 2 3 4 5 6