《每日汉语》 "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл"
第九课 谈论心情 Есдүгээр хичээл Санаа бодлоо илэрхийлэх
Н:Өнгөрсөн хичээлээр бид нэг нэгэнтэйгээ танилцахыг сурсан. Өнөөдөр түүнээ үргэлжлүүлэн суръя. Д:За одоо эхэлье. Чи сая надад дүүгээ танилцууллаа, тэр ямар ажил хийдэг юм. Энэ өгүүлбэрийг Хятадаар юу гэж хэлэх вэ? Н:Чи ингэж хэлж болно: 你妹妹是做什么的? Д:Таны охин дүү чинь ямар ажилтай бэ? 你妹妹是做什么的? Н: "你妹妹是" гэдэг нь "Таны охин дүү" гэсэн үг. Д: 你妹妹是 Н: "做什么的"гэдэг нь "ямар ажилтай вэ?" гэсэн үг юм. Д:. Би хэрэв хүний зан чанарыг ойлгох гэвэл бас түүнийг ямаршуухан гэж бодож байгаагаа хэлэх гэвэл хятадаар яаж хэлэх бэ? Н: Тэр чамд ямар санагдаж байна? 你觉得她怎么样?гэж хэлээрэй. Д: 你觉得她怎么样? Н: "觉得" гэдэг нь "санагдуулах", "юу гэж бодож байна?" гэсэн үг. Д: 觉得 Н: "怎么样" гэдэг нь "ямар байна" гэсэн үг болно. Д: 怎么样 Н: Танд тэр хэр зэрэг санагдаж байна? Д: 你觉得她怎么样?Та түүнийг ямар гэж бодож байна? Н: "Тэр их үзэсгэлэнтэй" гэснийг хятадаар "她很漂亮" гэж хэлдэг юм. Д: 她很漂亮。 Н: "漂亮" гэдэг бол "үзэсгэлэнтэй" гэсэн үг. Д: "漂亮" гэдэг нь үэсгэлэнтэй гэсэн үг гэж би мэдэж авсан. Н: "Тэр их сэргэлэн" гэдгийг "她特别聪明" гэж хэлнэ. Д: 她特别聪明。Тэр их ухаалаг сэргэлэн Н: "特别" гэдэг нь "маш,онц, онцгой" гэсэн утгыг илтгэнэ. Д: 特别 Н: "聪明" гэсэн бол "ухаалаг", "сэргэлэн" гэсэн үг болно. Д: 聪明 Н: Тэр их ухаалаг. 她特别聪明。 Д: 她特别聪明。 Н: За одоо бид хоёр хүний ярианаас сонсъё.
1 2 3 4
|