|
|
(GMT+08:00)
2008-04-07 10:27:33
|
|
Есдүгээр хичээл
Хятадын Олон Улсын Радио
Ярианы дасгал 1 对话一:
A:怎么了? B:我肚子疼。
Д: Номио оо. Би чамаас нэг зүйлийг асуух гэсэн юм. Миний нэг хятад найз ойрд их хямарч байна. Тэрээр тамхи их татдаг. Би тамхи татахыг нь болиулах санаатай. Үүнийг хятадаар яаж хэлэх бэ? Н: Та ингэж хэлж болно. 你别再吸烟了。Та битгий дахиж тамхи татаарай. Д: 你别再吸烟了。 Н: Би энэ өгүүлбэрийг хэсэг хэсгээр нь хувааж хэлье. "你", "чи" Д: 你 Н: "别" гэсэн нь "битгий" гэсэн утгатай. Д: 别 Н: "再" гэсэн нь " бас", "дахих" гэсэн утгатай. Д: 再 Н: "吸烟" гэсэн нь "тамхи татах" гэсэн утгатай. Д: 吸烟" Н: "了" гэсэн нь сул үг. Д: 了 Н: Та битгий дахиж тамхи татаарай. 。你别再吸烟了。 Д: 你别再吸烟了。 Н: За одоо бид сурсан үгээ яриж суръя. Намайг дагаад уншаарай. 吸烟 Д: 吸烟 Н: 别再吸烟了 Та битгий дахиж тамхи татаарай. Д: 别再吸烟了。 Н: Ийм өгүүлбэрт чи гэсэн үг оруулж хэлэхгүй байж болно. Тухайлбал "你别再吸烟了" гэлгүй, шууд л "别再吸烟了" гэж хэлж болно. Ийм өгүүлбэрийн хэлбэр хятад хэлэнд олон тохиолддог. Н: За одоо бид хамтдаа хоёр хүний ярианаас сонсоё.
Ярианы дасгал 2 对话二:
A:你别再吸烟了。 B:我知道有害健康。
Д: Номио. Би Бээжинд ирээд хэдэн сар болж байна, Тэгээд нутаг ус, гэр орон, ах дүүсээ үнэхээр их санах юм аа. Н: Даашка минь, чи чинь нээрээ ойрд гэртээ хариагүй шүү дээ. Д: Нэг харих нь харьсан л даа.Гэвч би нутаг усандаа байх үеийн сайн сайхан цаг мөчөө их санагалздаг юм. Гэлээ ч би одоо санаа сэтгэлээ төвлөрүүлэн хятад хэл сайн сурах хэрэгтэй. Би нутаг усаа их санаж байна гэдгийг яаж хэлэх бэ? Н: "我很想家" гэж хэлнэ. Намайг дагаад уншаарай. 我很想家。 Д: 我很想家。 Н: "我"гэдэг нь монгол хэлний "би" гэсэн үг. Д: 我 Н: "很" гэдэг нь "маш" гэсэн үг. Д: 很 Н: "想"гэсэн нь "санах" гэсэн үг юм. Д: 想 Н: "家" гэсэн нь "гэр", "нутаг ус" гэсэн үг болно. Н: Эдгээр үгнүүдийг нийлүүлж хэлбэл "我很想家" гэсэн үг болно. Д:我很想家。
Ярианы дасгал 3 对话三
A:你在学校还好吗? B:我很想家。
1 2 3 4
|
|
|