• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 16:35:11    
"Наран тойрог" 13 дахь дугаар

Хятадын Олон Улсын Радио

Ай даа. Дэлхий дэлхий
Амь амьдралын алтан өлгий
Цэнгэг ус, агаар, нарны орон
Цог жавхлант хүн чиний эзэн...

      Дорнын их яруу найрагч Явуухулан "Дэлхий" найраглалдаа шигтгэсэн мөнхийн мөрүүд. Энэ "Тулах цэггүй налуу хавтгай,туж иргэх хатуу бөмбөлөг" ямар их гайхамшгийг баринтаглажбайна вэ? Түүний эзэн гэгдэх хүнүүн бидний оюун ухаан хүрэхгүй, тайлагдашгүй жигтэй олон нууцын өлгий билээ. Сайн муу, үй түмэн амьтныг зэр зэвсэг, дайн тулаан, булш бунхан, шаштир түүх, хот тосгон, эд хөрөнгө юутай хээтэй нь тээж, нараа тойрох эх дэлхийд минь илүү, илүүдсэн юм гэж нэгээхэн ч үгүй. Өт хорхой, чимээ шуугиан, цэцэг навчин дээрх шүүдэр, тэнүүлчин салхи, наран сарнаас чимээгүй урсах урсгал ер юу нь ч илүүдээгүй. Харин нэг ургамал устаж, нэг горхи ширгэж, нэг амьтан үгүй болоход дэлхий хорж тохойж, орчлон нэгээр дутаж, тэр нь бидэнд нөхөж барахгүй гарц болдог. Бүх юм нь илүүдээ ч үгүй нь, бүх юм нь бас дутаа ч үгүй яв цав бүрдсэн нь ганцхан

"Бүрэнхий сансарын цэнхэр нүд
Бүх л амьтны үдлэх үд
Ирж буцахын ээлжлэх цэг
Энэ бол манай дэлхийн бөмбөрцөг" бүлгээ.
Хөгжим тодроод намсана.

     Бидэнд дээдлэн шүтэх, мөнх хөх тэнгэр эцэг бий. Үргэлж мэлтийсэн хөв хөхөөрөө, тув тунгалгаараа байгаасай. Бидийг ундалж тэтгэсэн, бүх зүйлээр минь харамгүй хангасан ачлалт эх газар бий. Үргэлж онгон дагшин, баян тансагаараа байгаасай. Хүсэл минь энэ.
Хөгжим энд дуусна.

1 2 3 4