• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 16:35:11    
"Наран тойрог" 13 дахь дугаар

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхий нийтээр байгаль, цаг уурын талаар мундахгүй хэлэлцэж байна. Миний мэдэхээр Монгол улс, БНХАУ аль аль нь агаарын бохирдлыг багасгах, арилгах талаар их ярьж байгаа. Манай Монгол улсын сүүлийн хэдэн жилийн турш, солигдож барагдадгүй Засгийн газруудын, огцруулж уйддаггүй эрхэм түшээдийн хөндүүр газар, эмзэг сэдэв нь Улаанбаатарын утааг арилгах асуудал байсаар. Хөтөлбөр боловсруулж, эрдэмтдийн баг гаргаж, дарга томилж хэдэн жил хийсэн ажил нь Улаанбаатарт хэдэн гэр, уурын зуухын байдаг, тэнд нь жилд хэдэн мянган тонн нүүрс хэрэглэдэг, нүүрснээс гарсан хорт хий нь тогтоогдсон хэмжээнээс хэд дахин илүү байгаа, түүнийг арилгахад хичнээн тэрбум төгрөг хэрэгтэй л сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлан ярьж, мэдээллийн бүх сувгаар ажилласаг царай гаргаж байдаг улс байсан. Эсвэл ажил нь тэр байх аа. Гэхдээ л агаарын бохирдлыг багасгах талаар хийсэн юм алга гэж шүүмжлүүлдэг тэд минь ч гэсэн хоолой хорсгосон утаан дотроо амьдарч байгаа шүү дээ.Харин Бээжингийнх болохоор өдөр өдрөөр тэнгэр нь цэлмээд байх юм. Агаар нь цэвэршээд байх юм. БНХАУ-ын мэдээллийн томоохон агентлагийн нэг Синь хуа хороо энэ оны 2-р саарын 28-ны өдрийн мэдээндээ "Агаарын болхидол нь 2008 оны олимпид бэрхшээл учруулж байгаа асуудлын нэг боловч Хятад улс агаарын бохирдлыг багасгах талаар маш их хүчин зүтгэл гаргаж байна гэж ОУО-ийн хороон дарга Жакуес Рогге өчигдөр Канадын Ванкоувэрт илэрхийллээ" гэж дурьдаж байсан. Тэрээр цааш нь "Бээжингийн агаар хэдийгээр бохирдолтой боловч, энэхүү асуудлын зохицуулахын төлөө манай Хятад нөхдүүд асар их хүчин чармайлт гаргаж байна. Энэхүү хүчин чармайлт нь 8-р сард болох Бээжингийн олимпийн наадамд ашигтай төдийгүй ирээдүйд ч чухал үүрэгтэй юм. Хятадын мод тарьж ойжуулж байгаа, цахилгаан гаргахад нүүрсний оронд байгалийн хий хэрэглэж байгаа тэрчлэн олимпийн наадмын хугацаанд авто машины хөдөлгөнийг хязгаарлан нүүрс хүчлийн хий гаргах хэмжээг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч байна" гэж тэмдэглэжээ. Мөн Синьхуа агентлаг Хятад улс 2006-2010 он хүртэлх эрчим хүч хэмнэн, бохир хийн гаралтыг багасгах зорилтод хүрэхийн тулд цуврал бодлого, арга хэмжээнүүдийг ялангуяа сүүлийн хоёр жилд эрчимтэй авлаа. Ийм эрч хүчтэй бодлого, арга хжмэээнүүдийг урьд өмнө авч байгаагүй гэж мэдээлж байсныг санаж байна. Эдгээр бодлого, арга хэмжээнүүд нь эрчим хүч их зарцуулдаг, бохир хий их гаргадаг салбарын хэт түргэн хөгжихийг хориглох, хоцрогдсон техниктэй үйлдвэрийг шигших, энэ талаарх хариуцлагын тогтолцоо болон эдийн засгийн үнэлгээний үзүүлэлтийн систем тогтоох зэрэг хамрагддаг ажээ. Өнгөрсөн сард чуулсан БХАТИХ-ын ээлжит чуулганы 3-р сарын 11-ний өдрийн хуралдааны хэвлэлийн бага хурал дээр Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хорооны орлогч дарга Шэ Жэньхуа "Хятад улс хүлэмжийн хийг багасгах нааштай арга хэмжээ авлаа" гэж тэмдэглэж байлаа. Тэр сурвалжлагчийн асуултад: Хүлэмжийн хийг багасгахын тулд Хятад улс олон арга хэмжээ авсан. 1990-2005 онуудад Хятадын Дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд зарцуулсан эрчим хүчний нэгжийн алдагдал 46 хувиар буурсан. Энэ нь 1 тэрбум 800 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл бага гаргасан гэсэн үг. Үүний зэрэгцээ Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нүүрс, нефть зэргийн хэрэглээг багасгаж байна. Үүнээс гадна, Хятад улс мөн мод тарин ойжуулахад анхаарч амжилтад хүрлээ. Сүүлийн 25 жилийн турш, тарьж ургуулсан ой шугуйн нүүрстөрөгчийн давхар исэл шингээсэн хэмжээ нь 5 тэрбум 100 сая тоннд хүрсэн" гэж хариулж байсан юм. Та санаж байна уу? Наран тойрог нэвтрүүлэг 11 дэх дугаарынхаа "Ирж яваа цаг" нийтлэлдээ "Хятад улсын албан журмаар мод тарих ажилд сүүлийн 30 жил давхардсан тоогоор 11 тэрбум хүн оролцож, 51 тэрбум 500 сая мод тарьжээ" гэж өгүүлж байсныг. Мөн ч их мод тарьжээ. Амьдралд мөн ч их хэрэгтэй эд юмаа.

1 2 3 4