Хар төмөрлөгийн компани зэрэг агаарыг бохирдуулдаг үйлдвэрүүдээ хотоосоо гаргаж байгаа Бээжин хот энэ онд бохирдол их ялгаруулдаг, эрчим хүч их иддэг, 40-н аж ахуйн нэгжийг хаах гэнэ. Бээжин хотын Засгийн газрын 2-р сард нийтэлсэн Бээжингийн агаар мандлын бохидлыг тогтоон барих зард тэмдэглэхдээ тэгж дурьдсан байсан. Тодруулбал: 6-р сард багтаан Бээжингийн Дүн фан нефть, химийн аж үйлдвэрийн хязгаарлагдмал компанийн Органик химийн үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг зогсооно. Жилийн эцсээс өмнө агаар их бохирдуулдаг, эрчим хүч маш их зарцуулдаг 40 аж ахуйн нэгжүүдийг хаана гэж мэдэгдэж байна. Мөн нэг өдөр 1000-н автомашин нэмэгдэж буй Бээжин хот энэ онд хуучирсан 1500 автобус, 2000 таксыг шигшиж гаргах юм байна. Ийм л дорвитой арга хэмжээнүүдийг авч гэмээж нь хотын агаар цэвэршиж, өглөө бүр наран улам тод гэрэлтэн мандаж,тэнгэр өдрөөс өдөрт улам хөхөрч, тэнгэрт түгэх одод улам гялалзаж харагддаг ажээ.
"Наран тойрог" нэвтрүүлэг 13 дахь дугаараараа "Тэнгэр" нийтлэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.
1 2 3 4
|