• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-16 16:35:11    
"Наран тойрог" 13 дахь дугаар

Хятадын Олон Улсын Радио

     Тэнгэр.

     Мэргэд, ертөнцийн бүх л зүйлсийн тоо хэмжээг тогтоож, хэлж чаддаг улс. Хэдэн алд гүнээс олдсон эртний амьтны хэсэгхээн ясыг төчнөөн сая жилийн өмнө амьдарч байсан, тийм амьтных байна гэнэ. Дээр гялалзах оддын аль дуртайгаа манай дэлхийгээс хэдий хир зайтай оршиж байгаа хийгээд хэдий хир хугацааг туулж, түүний гэрэл бидэнд харагдаж байгааг хүртэл тогтоочихно. Дээр хөхрөгч тэнгэр, амьдрал тэтгэгч агаарыг тэд бас юунаас бүтсэн. Ямар байх учиртайг хэлж, сануулдаг. Гэлээ ч хүн төрөлхтөн гэгч бид улам их хотжихийн хирээр, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр эргэн тойрноо цөлмөж, устган үгүй хийж, түүнийгээ амьдрах орчноо бохирдуулж байна гэж ярьцгааж байна. Уул нь бохирдуулах гэдэг нь тохироогүй, тун багадсан үг. ЮУН БОХИРДУУЛАХ, устгаж байгаа юм. өөрөө өөрдсийгөө. Энэ устгалд өртөөгүй үлдэж байгаа юм гэж даан ч алгаа. Амьсгалах агаар, хөхрөгч тэнгэр минь хүртэл...Гэхдээ дэлхий нийтээр агаарын бохирдлоо багасгах талаар байнга ярьж, сануулж, арга хэмжээ авч бас ч гэлээ үр дүнд хүрч байнаа. БНХАУлс ч алгаагүй. Энэ талаар ихээхэн санаа тавьж ажил өрнүүлж байгаа юм.

     Саяхан харвын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд төрж өссөн Монгол нутагтаа, Төв аймагт аав ээждээ очиж золгочихоод галт тэргээр буцаж явлаа. Тэр үед БНХАУ-д суралцдаг оюутнуудын өвлийн амралт таарч зөндөө олон залуустай хамт ирсэн юм. Улааанбаатар-Бээжин хоёрын хооронд бүтэн 30 орчим цагийн турш дөрөө харшиж яваа улс замд юу эсийн хөөрөлдөхөв. Нутаг орны сонин хачин, өвөл-цас-зуд,, цагаан сарын золголт, улс төр, олимп, тэнгэр хангай гээд гээд яриагүй юмгүй. Тэгэхэд Бээжин хотод хэдэн жил амьдарч байгаа нэг залуу ярьж байнаа. Бээжингийн тэнгэр улам л цэнхэр болоод байгаа гэж. Миний хувьд энд суурьшаад хагас жил болж байгаа болохоор урьд нь ямар байсныг мэдэхгүй юм. Харин өнгөрсөн өвөл охиноо эмчлүүлж сар гаран болохдоо тэнгэр ямар байгааг анзаарах сөхөөгүй амьтан гүйж явсан хүн. Хятад улсын анагаах ухааны ололт, алтан гартай эмч нарых нь ачаар муу охиноо хөл дээр нь босгоод нутгийн зүг жолоо залж билээ. Ганц манайх ч биш олон Монголчууд тус улсын эмнэлгийн тусыг хүртэж яваа даа.

1 2 3 4