Дэлхийн томоохон хотуудын нэг Шанхай хотоор аялж үзлээ. Эрт дээр үеэс хятадыг зорьсон худалдаачин, жуулчин хүмүүс далайгаар дамжин Шанхайн боомтод ирж буудалладаг байж. Түмэн газрын аянчид Шанхайд буудаллахдаа өөр өөрийн нутгийн соёл, ахуйг тээж ирдэг байсан нь мэдээж. Тиймээс эндхийн онцлогийг өрнө дорнын соёл холилдон сүлэлдсэн газар гэдэг. Үнэхээр ч алдарт Бундын гудмаар аялахуйд эртний европын хотуудын уран барилгын хэв загвар харагддаг бол хятадын соёл түүхийн дурсгалт газрын нэг Юу юан цэцэрлэг орчмын гудамжуудаас эртний хятадын уран барилга, худалдаа арилжааны газруудын хэв шинжийг харж болно. Бас католик сүмээс холгүй бурханы шашны томоохон төв Жэйд будда хийд байрлах жишээтэй.
Худалдаа арилжааны томоохон төв Нанжин гудмаар дэлхийн хамгийн нэртэй брэндүүдээр гоёсон нуруулаг залуус хийгээд хутун маягийн гудамжуудын үүдээр маажаан тоглож суугаа хөгшчүүл аль аль нь бий. Бас зугаа цэнгээний газрууд, шөнийн амьдралаараа Шанхай Хятадын бусад хотуудаасаа гойд ялгарна. Шанхай хотын онцлогтой жуулчны хэмжээнд танилцаад авахад зайлшгүй үзэх учиртай 10 зүйл бий гэнэ.
1 2 3 4 5
|