9. Жэйд Буддын хийд. Шанхай хотод бурханы шашны алдартай хэд хэдэн хийд бий. Хамгийн алдартай нь Жэйд буддын хийд юм. Мөргөлийн хийд, тахилын хийд, уншлагын хийд, Бясалгалын өрөө гээд хийд олон танхимтай. Сүсэгтэн, мөргөлчид болоод жуулчдын сэтгэлийг хамгийн ихээр татдаг нь хөлөө жийн хагас хэвтээгээр амарч буй бурханы хаш дүрийг залсан танхим. Түүнээс гадна энэ хийдийн эргэн тойронд цагаан хоолтнуудад зориулсан хоолны газрууд, бурханы шашны эд зүйлсийн дэлгүүр мухлагууд элбэг бий.
10. Зужиажиао. Шанхай хотын бас нэгэн онцлогийг танихын тулд хотыг тойрсон жижиг тосгонуудаар явж үзэх нь зүйтэй. Хотоос 20 гаруй км-н зайд эртний усан хот Зужиажиао байрлана. Энд 1,5 км үргэлжилдэг хуучин хотын хэсгийг хашиж жуулчдад зориулсан бүс болгожээ. Нуурын эрэг даган байрласан хуучин хотын гудмаар завь хөлслөн зугаалах юм. Бас Сон гүрний үеийн чулуун гүүр, эртний эдлэлийн лангуунууд гээд эртний хотынхонд жуулчдад үзүүлэх юм арвин. Харин хуучин хоттой зэрэгцүүлэн шинэ хот бас босгожээ.
Шанхай хотыг зорьсон жуулчин хүн эдгээр 10 газартай танилцчихвал Шанхай хотын онцлогийг ойлгож болно гэдэг юм байна.
1 2 3 4 5
|