Тэр бол Шянганы хамгийн нэртэй тамирчин. Учир нь тэр бол Шянганы иргэдийн өмнөөс хамгийн анхны алтан медалыг хүртсэн хүн. Тиймээс Шянганы спортын түүхнээ алтан амжилт цадигласан тамирчин Ли Лишань мөн. Өнөөдөр, ноймор нэгийн гайхамшгийг тоогүй олон удаа тогтоосон тэрээр бас онцгой ач холбогдолтой нэгдүгээр байрын эзэн болж тодорсон юм. Тухайлбал, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын дотоодод дамжуулах ажиллагааны анхны бамбар дамжуулагч болсон юм.
5-р сарын 2-ны өдрөөс, Бээжингийн олимпийн бамбарт аялал Хятадын дотоодын эхний өртөө--Шянганаас гараагаа эхэлсэн. 4-р сарын 29-ний өдөр, Шянганы олимпийн хороо бамбар дамжуулагчийн нэрийг нийтлэх үед, 120 бамбар баригчин дундаас Шянганы ард иргэдэд яруу алдар баяр бахдал хүртээсэн Ли Лишань эхний дамуулагчаар шалгарсан юм. Азын одонд төрсөн үү гэлтэй тэрээр мөн үүгээрээ Бээжингийн олимпийн ариун галыг Хятадын дотоодод дамжуулах анхны бамбарчин болсон билээ. Ийм баярт үйл явдал болж байгаа болохоор түүний сэтгэл яахын аргагүй догдолж байлаа.
"Би их баяртай байна. Мөн энэ нь надад маш их яруу алдар нэмэрлэж байгаа юм. Учир нь Шянганаас гараанаа эхэлсэн олимпийн бамбар Хятадын дотоодод аялах явцад би бамбарчин болсны хувиар дэлхийн энх тайван тэрчлэн олимпийн цог золбоог ухуулж байна."
1 2 3 4
|