• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 18:14:13    
Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын дотоодод дамжуулсан анхын бамбар баригч Лю Лишань

CRI

     "Би Чанжөү аралд өссөн, тэр арал нь Шянганы өөр газруудыг бодвол машин унаа цөөхөн, агаар нь маш цэлмэг байдаг болохоор нам жимхэн, сайн сайхан сэтгэгдэл үлдээдэг. Бас яг далайн эрэг дээр байдаг учраас би дандаа тэнд дасгал хийдэг. Орчин тойрны хувьд их тохилог. Та Шянганд ирж аялах юм бол манай нутгаар заавал очоорой. "

      Олимптой хувь барилдлагатай Ли Лишань энэ онд өөрөө тэмцээнд орж чадахгүй байсан ч Бээжингийн олимпийн үеэр үзэгч олонтойгоо уулзах боломжтой юм байна.

     "Олимпийн үед би Шянганы азийн телевизийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллана гэж тэдэндтай тохиролцсон, 8-р сард би Бээжинд очиж нээлт хаалтын ёслолыг газар дээр нь мэдээлнэ. Мөн Чиндаод очиж, дарвуулт завины тэмцээний талаар мэдээлэл хүргэнэ."

     Тамирчны хувиар олимпд оролцож чадахгүй болсон ч, хэвлэл мэдээллээр дамжин, Бээжингийн олимпийн сурталчлах болсондоо их баяртай байна гэж Ли Лишан ярьж байлаа. Тэрээр бас 110 метрын саадтай гүйтийн тэмцээнийг үзэхийг хамгийн их хүсэн хүлээж байна, Лю Шян эх орныхоо халуун өлгий дээр олимпийн аварга болоосой гэж хэлж байсан. Дарвуулт завины тэмцээний олимпийн аваргын хувьд, Ли Лишань олимпийн дарвуулт завины тэмцээнд маш их анхаарал хандуулж байлаа. Энэ удаагийн олимпод Шянганы дарвуулт завины багийнхан медал олох боломжийн тухай ярихдаа тэрээр сурагч дүү нартаа дүүрэн итгэлтэй байна гэлээ.

     "Чиндаогийн салхи нь тогвортой, урсгал нь нэлээд ширүүн байдаг. Энэ нь Азийн тамирчинд, ялангуяа Шянганы тамирчинд ашигтай юм. Тэд нар өөрийн давуу талаа сайн бадруулж чадах юм бол, энэ удаагийн олимп дээр сайхан амжилт тогтоож чадна гэдэгт би итгэлтэй байна."
Удахгүй болох 29-р удаагийн Бээжингийн олимпд тэрээр маш сайхан хүсэл мөрөөдөлтөй байлаа. Хятад улсын тамирчин ч бай, үзэгч олон ч бай, дэлхийн дахинаа өөрийн шинэ дүр төрхөө лавтай үзүүлж чадна гэдэгт Ли Лишань гүнээ итгэлтэй байна гэлээ.

     "Бээжингийн олимпийн наадам урагштай зохиогдож сайн амжилтад хүрэхийг би чин сэтгэлээсээ хүсэн ерөөе."


1 2 3 4