1952 оны Хелсинкийн олимпоос 1992 оны Барселионы олимпийг хүртэл, Шянган олимпийн наадамд олон удаа оролцож байсан хэдүй ч ганц медал авч өнгөрөөгүй байжээ. Гэвч энэхүү харамсалтай түүх нь 1996 оны Аталантын олимп дээр эргэлт гарав. 1996 оны 7-р сарын 29-ны орой, шөнийн амьдралд дассан Шянганы иргэд харин нэг нэгээрээ гэртээ хоргодон телевизор шагайн сууцгааж, тэнгисийн давалганыг зүсэн туулах Ли Лишанг дэмжин ухайлж байлаа. Иргэдийнхээ халуун дэмжлэг, итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй Ли Лишан тэр жил бүхий л Шянганчуудад хязгаарлашгүй их баяр бахадал, яруу алдрыг авчирсан ажээ. Шянганы алтан медалын анхны эзэн тордорлоо. Ли Лишань олимпийн алтан медалаар энгэрээ маялаасан явдал нь Шянганы спортын түүхнээ шинэ хуудас нээсэн төдийгүй, Шянганы тамирчдыг үзэн яддаг хүмүүст өөрийн хатуу чанга цөс зоригоо бат илэрхийлж чадсан юм.
Ли Лишаны алдар нэр ийн Шянганы түүхэнд тэмдэглэгдсэн. Түүнээс хойш Шянганчууд түүхийг "Шань Шань" гэж дотночлон дуудах болсон бөгөөд нэн сонирхолтой нь зарим нь бүр сая төрсөн хүүхдээ алс ирээдүйд нутаг ус, эх ороныхоо нэрийг өндөрт мандуулж явахын өлзийтэй ерөөл болгож Ли Лишаний нэрийг шууд хайрласан гэдэг.
20 гаруй жилийн спортын амьдралд, Ли Лишань дэлхийн хэмжээний том том тэмцээний аваргын цолыг бараг бүр хүртсэн байв. Түүний хувьд өөрийнх нь хичээллэсэн дарвуулт завь нь маш хатуу бэрх бөгөөд ганцаардмар төрөл юм. Тэр нь ойр хавьдаа хүрээлж суух үзэгчгүй, алга ташилт ч үгүй, зөвхөн ганц дарвуул, завь хоёроор л нэлгэр их далай, хүчтэй их салхийг туулах хөдөлгөөн. Тийм ч учраас Ли Лишангийн олсон амжилт нь өөрийнх нь цуцалтгүй хүчин чармайлттай нь нягт холбоотой байх нь дамжиггүй билээ.
1 2 3 4
|