• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 18:14:13    
Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын дотоодод дамжуулсан анхын бамбар баригч Лю Лишань

CRI

     "Би гарамгай тамирчин болохын тулд өөрийн бүх хүч чадлаараа чармайна гэж байнга биедээ сануулдаг. Өөр хүн намайг яаж үзэх нь хамаагүй, би заавал чармайна, яасан ч тэвчихгүй юм."

     Ли Лишан одоогоос хэдэн жилийн өмнө, гэр бүлээ сайн харгалзахын улмаас, зодог тайлсан байжээ. Гэвч тэр энэ сонголтдоо ерөөс харамсаж өнгөрөөгүй гэлээ. Хүүхдүүдийнх нь сонирхлын тухай асуухаар хоёр хүүхдийн ээж болсон түүний үг болгоноос нь эхийн энэрэл хайр ундарч байлаа.

     "Би тамирчин байхдаа олимпийн аварга болохыг хамгийн их мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биелэгдсэний дараа амьдралын минь зорилт хүүхдүүд минь болсон. Хоёр хүүхдээ хожмын өдөр нийгэм нийтэд хэрэгцээтэй хүн болгохоор чармайна. Гэвч би тэдэнд дарамт өгөхгүй, хэвийн байдлаар нь сайхан өсгөнө."

     Хүүхдээ ямар нэгэн ажил төрөл эрхлүүлэх тийш нь албаар хөтлөхгүй. Тэд нар том болоод тамирчин болохыг хүсвэл, байдгаараа дэмжинэ гэж Ли Лишан бидэнд ярьж байсан юм.

     Зодог тайлсны дараа, Ли Лишань хоёр охиноо харгалзахын хажуугаар, өөрийн туршлага сургамжаа нэн олон хүмүүстэй хамт хуваалцахын тулд Шянганы зарим компани, сургуулиудаар байнга лекц уншдаг. Сүүлийн үед, тэр Шянганы аялал жуулчлалын хөгжлийн албын найруулсан олимпийн ухуулгын кинод оролцож, дэлхийн олон орны жуулчдад Шянганы амтат хоол, өвөрмөц барилга болон аялал жуулчлалын нэртэй газруудыг биеэрээ танилцуулсан юм. Ли Лишань өөрийн давуу хүчиндээ түшиж Шянганы дүр төрхийг нэн өндөрт мандуулж, улам сайн сурталчлах хүсэлтэй байлаа. Шянганы Ли Дао арлын Чанжөү нутагтай Ли Лишань төрж өссөн нутаг усандаа энгүй их хайртай аж. Тэрээр ярилцлага өгөх үедээ нутгаа танилцуулахаа мартахгүй байлаа.

1 2 3 4