• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 16:05:27    
Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Галсангийн Батсүх манай радиод өгсөн ярилцлага

CRI

     "Хүслэнгийн таван цагираг-Хятад улсад суугаа гадаад орнуудын элчин сайд нар Олимпийн наадамд" гэсэн нэртэй сурвалжлан мэдээлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээг ХОУР-с зохион байгуулж, ХОУР-гийн Олимпийн наадмын мэдээллийн төв, ХОУР-гийн олон хэлний нэвтрүүлгийн хэлтсүүд хамтран гүйцэтгэж байгаа юм.

      Энэхүү арга хэмжээ нь манай радиогийн олон хэлээр дэлхийд мэдээллээ хүргэх онцлогийн хүрээнд бэлтгэгдсэн, Олимпийн наадамд зориулсан тусгай цуврал нэвтрүүлгүүд болно. Тухайлбал улс орнуудын элчин сайд нарын эх хэлээрээ өгсөн ярилцлагыг бусад хэлний редакцууд орчуулан өөрсдийн нэвтрүүлгээр олон сувгаар цацахаас гадна CRI Online, Globe News сонин, CRI гар утасны радиогоор дамжуулан мэдээлж байна.

      Олимпийн үзэл санаа нь улс үндэстнүүдийн соёлын ялгаа зөрүүг эерүүлэн ойлгохыг чухалчилдаг. 2008 оны Олимпийн наадмын үеэр дэлхий дахины соёл спортын өнгө аяс Хятад улсад уулзан золгоно. Адил бус соёл иргэншлийн ялгаа зөрүү хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татах нь мэдээж. "Хүслэнгийн таван цагираг- Хятад улсад суугаа элчин сайд нар Олимпийн наадамд" гэсэн энэ нэвтрүүлгээр элчин сайд нар олимпийн наадмын талаарх сэтгэгдлээ дэлгэхийн зэрэгцээ өөрийн улс орны соёл иргэншлийн онцлог, Хятадын соёл, түүхэн хөгжлийн талаарх үзэл ойлголт, Олимпизм, Бээжингийн Олимпийн бэлтгэл зэрэг сэдвийн хүрээнд санаа бодлоо хуваалцах юм. Энэхүү нэвтрүүлгийн нэн чухал зорилт нь улс хоорондын найрамдал нөхөрлөлийг зузаатган эвсэг зохицонгуй Олимпийн уур амьсгалыг бий болгох явдал билээ. 

1 2 3 4