• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 16:05:27    
Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Галсангийн Батсүх манай радиод өгсөн ярилцлага

CRI

      Элчин сайд: Олимпийн наадамын нээлийн ёслолын томоохон арга хэмжээнд дэлхийн олон нийт онцгой анхаарал тавьж хүсэн хүлээж байна. Энэ үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирж оролцоно. Тийм учраас Элчин Сайдын хувьд би, тус Элчин Сайдын Яам ялгаагүй Монгол улсынхаа Ерөнхийлөгчийг энэ ёслолын үйл ажиллагаанд нь оролцох, БНХАУ-ын төр засгийн тэргүүнүүтэй уулзах учирах энэ нүсөр том ажилыг бас бэлтгэж байгаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагаа нь 29-р Олимпийн наадамын үйл ажиллагааг нээх соёл урлаг спортын томоохон арга хэмжээ болох нь мэдээж. Тэгэхдээ Хятадын таван мянган жилийн түүхийн турш Хятадын ард түмний бүтээж бий болгосон соёл иргэншлийн маш баялаг өв уламжлалаас дэлхий дахинд таниулсан ийм томоохон урлагийн, спортын арга хэмжээ болно гэж бодож байгаа. Энэ ёслолын үйл ажиллагааг зохион бүтээх, найруулан тавих, гүйцэтгэх энэ нүсөр том ажлыг БНХАУ-ын соёл урлагийн томоохон зүтгэлтнүүд, одууд, түүнээс гадна мөн дэлхийн хэмжээний соёл урлагийн томоохон зүтгэлтнүүд, хөгжмийн зохиолчид, архитекторчид, бүжиг дэглэгчид гэх мэтчилэн соёл урлагийн дэлхийн хэмжээний нэр хүндтэй авьяастнууд оролцож байгааг мэдэж байгаа учраас үнэхээр соёл урлагийн гайхамшигт үзүүлбэр болно гэж хүсэн хүлээж байна. Миний хувьд энэ удаагийн Олимпийн уриа нь Нэг дэлхий, нэг хүслэн. Энэ Олимпийн нээлтийн соёлын арга хэмжээгээр энэ дэлхий маань ганц, энэ дэлхий дээр байж байгаа, оршин тогтнож байгаа олон түмэн хэдийгээр өөр өөрийн хил хязгаартай, өөр өөрийн соёлтой, өөр өөрийн арьстны өнгөтэй, өөр өөрийн үндэстэн гэсэн утгаараа өөр өөрийн хэл соёлтой боловч, би энэ ганц бөмбөрцөг дээр амьдарч байгаа нь бидний ганц мөрөөдөл, энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил дэвшил гэсэн нэг мөрөөдөл, нэг дэлхий гэсэн энэ уриагаа, энэ утга агуулгаа нээлтийн үйл ажиллагаагаар дэлхийн олон нийтэд ойлгуулахуйц арга хэмжээ болно гэж хүсэн хүлээж байна. Тийм болно ч гэж найдаж байна, итгэж байна. Мэдээж Хятадын ард түмний соёл бол дэлхийн хамгийн ууган соёл урлагийн нэг. Тэгэхээр энэ соёлын гайхамшгаас, түүхээс, энэ соёл урлагийн өвөрмөц байдлаас дэлхийн ард түмэнд энэ нээлтээр дамжуулан хүргэх байх аа гэж бодож байна. Нэн ялангуяа түүхийн үүднээс авч үзвэл жишээлбэл Тан улсын шилдэг яруу найраг, Тан улсын шилдэг дуу бүжиг гэх мэтчлэн гайхамшигт соёл урлагийнхаа уламжлалт өв уламжлалаас танилцуулах болов уу гэж хүсч байна.

      Сурвалжлагч: Олимп бол спортын том цуглаан наадам болохоос гадна нэн өргөн утгаараа нийгэм соёл иргэншлийн өргөн хүрээг хамарч байдаг. Хятад улс энэ наадмаар дамжуулан өөрийн орны спорт, соёл иргэншлийн онцлогоо танилцуулах болно. Үүнтэй адилхан Олимпийн үеэр ирсэн дэлхийн олон орны тамирчид, спорт сонирхогчид, жуулчид гийчид өөр өөрийн улс үндэстнийхээ соёл иргэншлийг бидэнд харуулах болно. Тийм ч учраас та манай нэвтрүүлгээр дамжуулан Хятадын тэрбум 300 сая иргэдэд танай агуу их эх орноо танилцуулъя гэхэд хүрвэл та хэрхэн танилцуух бол?

      Элчин сайд: Олимпийн наадмын үеэр мэдээж Хятад улс, Хятадын ард түмэн спорт соёлын энэхүү том арга хэмжээгээр дамжуулж өөрийн орны хөгжил дэвшил, соёл иргэншлийг дэлхийн олон нийтэд танилцуулна. Түүнээс гадна өөрийн чинь хэлсэнчлэн Олимпийн наадамд оролцож байгаа олон түмнүүд тус тусынхаа газар нутгийн, хүн ардын соёл иргэншил, хөгжил дэвшлийг Хятадын ард түмэнд танилцуулна л даа. За, бидний хувьд юу гэж бодож байна гэвэл, Монгол улсын маань тамирчид нэн ялангуяа жүдо бөх, чөлөөт бөх, бокс, буудлага гэх мэтчилэн төрлөөр Олимпийн медалиуд, магадгүй алтан медаль, мэдээж мөнгө хүрэл медалиудыг аль болохоор олон авбал энэ маань Олимпийн үеэр Монгол орныг, Монголын ард түмнийг дэлхий даяарт сурталчлан таниулах, ялангуяа Олимпийн наадам болж байгаа хөрш орон БНХАУ-ынхаа ард түмэн, олон нийт, найз нөхдөд Монгол улсын спортын амжилтыг үзүүлэхээс гадна Монгол улсын хөгжил дэвшил, соёл урлагийг таниулах ийм боломж олгоно гэж бодож байна. Тэгэхлээр хөрш орон хэдийгээр бид ойр дотно харилцаатай, хил залгаа байдаг боловч өөр өөрсдийнхөө, тус тусынхаа улс орны өнөөгийн хөгжил дэвшлийг тэр болгон сайн таньж мэдэхгүй байгаа. Олимпийн наадмын үеэр бид энэ соёл спортын арга хэмжээгээр дамжуулан, Монгол улсынхаа хөгжил дэвшил, Монголын ард түмнийхээ соёл урлагийн нарийн нандин өвөөс зэргэлдээ орныхоо олон нийт ард түмэн найз нөхөддөө бас танилцуулах завшаан олдох болов уу гэж найдаж байна.

      Сурвалжлагч: Ярилцлагын хамгийн сүүлд та чадвал Хятад хэлээр энэ жилийн Бээжингийн Олимпийн баяр наадамд амжилт хүссэн, эсвэл тамирчид, Хятад улсад амжилт хүссэн бадаг үгийг манай нэвтрүүлгээр дамжуулаан хэлэх болов уу гэж найдаж байна.

     Элчин сайд: За, миний Хятад хэл маш хязгаарлагдмал хэмжээнд байгаа. Тийм учраас Хятад хэлээр харамсалтай нь олон үг өгүүлбэр ярьж чадахгүй. Тэгэхдээ спорт тамирчдын хэлдэг Жя Юу 加油 гэж хятад үг байгаа. Ингээд би өнөөдөр энэхүү танай радиогийн нэвтрүүлэгт ярилцлага өгч байгаа завшааныг ашиглан, энэ нэвтрүүлгийн сонсогч олон нийтэд, Монгол улсын тамирчид, хөрш зэргэлдээ Хятад улсынхаа тамирчдад хандаж, олон олон алтан медаль хожиж, ард түмнээ баярлуулж, сайн амжилттай оролцоосой гэж хүсээд, Жя Юу 加油 гэсэн хэллэгээр ярилцлагаа дуусгая.

      Сурвалжлагч: Баярлалаа. \Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч Уртнасан.\


1 2 3 4