• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 16:05:27    
Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Галсангийн Батсүх манай радиод өгсөн ярилцлага

CRI

      5 сарын 22-ны өдөр Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Галсангийн Батсүх манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгсөн юм.

      Сурвалжлагч: Олимпийн наадам эхлэхэд 78 өдөр үлдэж байна. Хятад улс Олимпийн наадам ойртохын хирээр бэлтгэл ажлаа эрчимжүүлэн амжуулж байлаа. Гэтэл санаандгүй байтал байгалийн том гамшиг газар хөдлөлт боллоо. Гэвч Хятад улс ийм том гамшигтай зэрэгцэн Олимпийн наадмаа улам сайн зохион байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Элчин сайд Та энэ удаагийн газар хөдлөлтийн гамшиг болоод Хятад улс Олимпийн наадамдаа бэлтгэж байгаа энэ хоёр явдлыг хэрхэн дүгнэж байгаа бэ?

      Элчин сайд: Юуны өмнө Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдаас зориуд цаг гарган Бээжин хотноо энэ оны 8-р сард болох Олимпийн наадмын талаар ярилцлага авахаар ирсэн танд гүн талархал илэрхийлж байна. Саяхан Сы чуань муж-д асар том газар хөдлөлт болж, Хятад улсын сүүлийн үеийн түүхэнд болоогүй гарз хохирол учирч, олон арван мянган хүний амь нас үрэгдэж, хэдэн зуун мянган хүн шархдаж, олон зуун мянган хүн гэр оронгүй болж, улс оронд эдийн засгийн ихээхэн хохирол учруулсан эмгэнэлт явдал боллоо. Үүнтэй холбогдуулан би Монгол улс, Монгол улсын засгийн газар ард түмнээ төлөөлөн Хятадын нийт ард түмэнд, Хятад улсын засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж байна. Монгол улсын засгийн газар энэхүү хөрш оронд болсон уй гашууг хуваалцаж, далайд дусал болгон 50 мянган америк долларын буцалтгүй тусламжийг олгосон. Мэдээж газар хөдөлсөн даруй Монгол улсын Ерөнхийлөгч Энхбаяр, Монгол улсын Ерөнхий сайд Баяр нараас хөрш орныхоо ард түмэнд хандсан эмгэнэлийн цахилгаан утсыг ирүүлж, Монгол орны ард түмний халуун сэтгэлийн дэмжлэгийг илэрхийлсэн байна. Түүнээс гадна Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон бас өөрсдийнхөө чин сэтгэлийн халуун дэмжлэгийг илэрхийлэн мөн тодорхой хэмжээний мөнгөн хандив цуглуулж, Хятад улсын Гадаад Хэргийн Яамаар дамжуулан Сы чуань-ы газар хөдлөлтөд өртсөн бага сургуулийн хүүхдүүдэд зориулан хүргүүлсэн байгаа. Гэх мэтчилэн хөрш оронд болж байгаа энэ хүнд хүчир эмгэнэлт үйл явдал нь манай Монголын ард түмний сэтгэлд их ойрхон тусч, бид Хятадын ард түмэн, Засгийн газар, түүн дотроо Сы чуань мужийн ард түмэн, олон нийт түйлын хатуу зоригоор хүнд бэрхшээлийг даван туулж байгааг ажиглан, дэлхийн олон нийтийн адил сэтгэл санаагаа тэнд нэгтгэж байна. Мөн үүний зэрэгцээ Хятад улсад болох гэж буй дэлхийн хэмжээний спорт соёлын том наадам-Олимпийн их наадмын бэлтгэл ажил БНХАУ-д саарахгүй байгааг бид бас ажиглан харж байна. Хөрш орноос Хятад улсад суугаа элчин сайдын хувьд би ийм хүнд хүчир нөхцөл байдлын дунд Хятадын ард түмэн Хятадын олон нийт, Хятадын засгийн газар ирэх 8-р сард болох Олимпийн том наадамд эрчтэй бэлтгэж байгаа хэвээрээ байгааг бас мэдэрч харж баяртай байгаа юм аа.

1 2 3 4