• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 16:05:27    
Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Галсангийн Батсүх манай радиод өгсөн ярилцлага

CRI

      Сурвалжлагч: Бээжинд болох Олимпийн 29-р наадам Монгол улсын хувьд хамгийн ойрхон болох наадам. Тиймээс та энэ Олимпийн наадмаас юуг хамгийн их хүсэн хүлээж байна бэ?

     Элчин сайд: Олимпийн хөдөлгөөн, Олимпийн наадмын түүхэнд Монгол улсын хувьд хамгийн ойрхон болж байгаа наадам бол энэ Олимпийн 29-р наадам юм. Энэ нь манай хөрш орны нийслэл Бээжин хотноо анх удаагаа болох гэж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 1700-1800 км зайтай ойрхон болж байгаагаараа манай олон нийт, манай Монголд улсад онцлог том наадам болох гэж байна. Ийм учраас хөрш саахалт айлд болох гэж буй баяр баясгалан манай Монголын нийт ард түмний хувьд бас ялгаагүй том баяр баясгалан, инээд, наргиан, сэтгэлийн хөдөлгөөн, амжилт дагуулсан томоохон спортын соёлын арга хэмжээ болно гэж бид хүлээн хүсч байгаа. Энэ наадамд мэдээж манай Монголын тамирчид шаргуу бэлтгэж байна. Бид Монгол улсынхаа нутаг дэвсгэрт ойрхон болж байгаа энэ наадмаас магадгүй анхныхаа алтан медалыг авах боломж бүрдэх ч юм билүү гэсэн найдвар, найдлагатай магнай тэнийн баяртай сууж байгаа. Мөн ч манай Монголоос Олимпийн наадамд хүч үзэх спортын том хэмжээний баг болон албан ёсны төлөөлөгчдөөс гадна жирийн сонирхогчид олноор ирж оролцно гэж бодож байна. Олимпийн наадамыг үзэхээр, Олимпийн төрөл бүрийн тэмцээнийг үзэх, нээлт хаалтын соёлын арга хэмжээг сонирхох зорилгоор Монголоос спорт сонирхогчид олон тоогоор Бээжинд ирнэ гэж бодож байна. Өмнөх Олимпийн наадмууд Монгол улсаас хол, тив алслан болж байсан учраас ийм өргөн хэмжээгээр сонирхогчид очиж байгаагүй болов уу. Харин Бээжингийн наадамд бол давтан хэлэхэд тамирчид албан ёсны төлөөлөгчдөөс гадна Монголын олон спорт сонирхогчид жуулчид ирж үзэж сонирхох ийм онцлогтой гэж бодож байна.

      Сурвалжлагч: Хятад улс 2001 оны 7-р сарын 13-нд энэ жилийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ авсан тэр өдрөөс эхлээд их олон зүйлийн бэлтгэл хийж ирсэн. Таныхаар энэ бэлтгэл ажлууд Бээжинд ямаршуу хувиралтыг авчирсан гэж бодож байна бэ?

      Элчин сайд: 2001 онд Олимпийн эрхийг Бээжин хот авсан тэр өдрөөс хойш 8 жил өнгөрч, энэ удаагийн наадам хаяанд ирлээ. Хятад улс энэхүү 29-р Олимпийн наадмын эрхийг авах энэ үйл явцад Монгол улс өөрийн хувь нэмэрээ оруулсан гэж үздэг. Учир нь энэ 29-р Олимпийн наадамыг зохион байгуулах эрхийг авах тэмцэлдээн, шалгаруулалт асар их өрсөлдөөнтэй хүчтэй шалгаруулалт болсоныг би өөрийн биеэр санаж байна. Энд Монгол Улсын Засгийн Газар, Монгол Улсын Үндэсний Олимпийн Хороо хөрш Хятад оронд Олимп зохион байгуулагдаасай гэж хүсч байсан учраас БНХАУ, түүн дотроо Бээжин хот энэ Олимпийн зохион байгуулах эрхийг авахад дэмжиж саналаа өгсөн байгаа. Энэ утгаараа бид Олимпийн энэ удаагийн наадам Бээжин хотод болох, зохион байгуулагдах энэ үйл ажиллагаанд өөрийн бодит хувь нэмэрээ оруулсан. Тйим ч учраас энэ Олимпийг бид ялгаагүй Хятадын ард түмний адил, Хятадын олон зуун сая спорт сонирхогчдын адил сэтгэл догдлон тэсч ядан хүлээж байна. Олимпийн бэлтгэлийн хувьд аваад үзвэл Хятад улс энэ Олимпийн бэлтгэлийг үнэхээр сайн хангаж байгаа нь зөвхөн Бээжинд ажиллаж амьдарч байгаа бид нарт төдийгүй дэлхийн олон нийтэд тодорхой, бодитойгоор харагдаж байна. Олон барилга байгууламж, түүний дотроос Олимпийн нээлтийн үйл ажиллагаа болох Шувууны Үүр гэх том цэнгэлдэх хүрээлэн, усанд сэлэлтийн тэмцээн болох Усан Сан, мөн Бээжин хотын нийслэлийн шинэ онгоцны буудал гэх мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаанууд, мэдээж Олимпийн тамирчдын байрлах амьдрах Олимпийн тосгон, зам харгуй, соёлын томоохон бүтээн байгуулалтууд, тухайлбал Бээжин хотын төвд барьсан Үндэсний шинэ театр, энэ бүхэн бол үнэхээр нэг талаараа Олимпийн бүтээн байгуулалтын томоохон ажлууд, нөгөө талаасаа уран барилгын томоохон ололт амжилт юа. Ийм нүдэнд харагдахаар том бүтээн байгуулалтыг Олимп болохоос өмнө барьж дуусгаж ашиглалтанд оруулан туршж байгаа нь бэлтгэл ажлыг ямар түвшинд хэрхэн хийж байгааг харуулж байна гэж бодож байна.

      Сурвалжлагч: 8-р сарын 8-ны оройн 20 цагаас эхлээд нээлтийн ёслол 4 цаг үргэлжилнэ. Энэ нээлт дээр Хятадын ниймийн хөгжил дэвшил, 5000 жилийн түүх соёлын өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд харуулахаар бэлтгэж байна. Тэгвэл та энэ нээлтийн ёслолоос юуг илүү хүсэн хүлээж байгаа бэ? Нээлтийн ёслолоор олон нийтэд юуг дамжуулаасай гэж хувьдаа хүсч байгаа бэ?

1 2 3 4