• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 09:50:02    
Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

CRI


Алтан-Эмээл балгасын Дулаан их талбай

      Холоос харахад хошуу балгасын зээл гудамж нь өргөн уудам, тэгшхэн сайхан ажээ. Янз бүрийн өнгийн замын гэрэл солонгорон харагдаж үдшийн сайхан Алтан-Эмээл, үйлсийн сайхан баруун хошуу гэмээр ч зураг шиг сайхан харагдаж, дэргэд нь хүрэхэд үнэхээр угаасаа байгаагүй асар дагт газар дороос босч ирсэн юм шиг сонин сайханг санагдууллаа. Манай гэр Алтан-Эмээл балгасын зүүн өмнө арван km зайтай Хөлөн сум дээр байдаг. Тэгээд шүнь орой болсон болохоор хошуунд зогсоогүй шууд сумруу чиглэлээ. Ингээд бүтэн хоёр өдөр тэргэнд явж ядарч зүдэрсэн ч гэлээ гэрийнхээ гадаа машины хаалга онгойход л цээж ариусгасан агаар урсаж, төрсөн газраа өлмий тавихад л бие хөнгөрч, үнэн сайхны өлгий намайг угтав. Аав, ээж, ах дүү нар бүгдээрээ хүрэлцэн ирж биднийг угтав шүү. Ямар сайхан юм бэ? Нутагтаа ирэх, аав ээждээ золгох. Үнэнээ хэлэхэд ийм гайхамшигтай мөчийг би яасан их хүлээсэн юм, гээдгээ сая л мэдлээ. Миний нутаг, миний аав ээж, миний гэр. Үүнээс өөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна. Миний санаанд үг алга... Гэрт ороход ширээ дүүрэн халуун уур сагасан тансаг сайхан хоол унд бэлдсэн байлаа. Тэгээд бид бүгдээрээ хоолоо идэж зоогоо дэлгэн ярьж суугаад баярлан хөөрөлдөж найралдсан. Олон жил ингэж хөгжөөгүй сайхан байлаа.

1 2 3 4 5 6 7 8