• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 09:50:02    
Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

CRI

      Дараа нь бид тэнд хүрсний эхний хоёр өдөрт бороо орж, хаа ч яваагүй гэртээ сайхан амарж аав ээжтэйгээ хол ойрын сонин сайхнаас ярьж суулаа. Аавын минь бие нь хэдийгээр угийнхаа бодвол царайд нь нилээд ядарч жүдэрсэн дүр илхэн байсан боловч аав минь хүү, бэр, ачаа хүрээд ирлээ гэж баясч царайд нь баярын инээмсэглэл тодрон амтад сайхан идээ унд мах захаасаа дахин дахин аяганд минь хийж өгч байх нь одоо ч гэсэн сэтгэл зүрхэнд минь харагдаж л байна. Тэгээд аав минь биднийг хараад баярласан сэтгэлд үр нь болсон миний сэтгэл ч жаахан тайвширч аав ээжээ баясган хөөрөлдөн найралдаж, хөдөө талдаа хөгжсөн найр хөөр бялхсан өдөр хоног ч маш түргэн өнгөрч билээ.

1 2 3 4 5 6 7 8