• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-05 09:50:02    
Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

CRI

      Гуравдах өдөр нь бид тэнд байгаа төрөл садан айл саахалтын ах дүү нараа бүгдийг цуглуулан бүгдээрээ машинд суугаад Далай нуурын хөвөөнддэх зусланд сууршиж байгаа дүүгийндээ хүрэлцэн очлоо. Дүү минь энд малжих амьдралтай хөдөөгийн нэг малчин хүн. Одоогийн сайхан хөдөө тосгоны мал аж ахуйн хөгжин бадарж байгаа цаг эринд нөхцөл боломжийг ашиглан өөрийгөө чармайлтаараа амьдрал нь сайжран дэгжиж одоо өөрөө гаднаа найман зуу гаруй хоньтай болсон байна. Тэгээд бид гэрийн арын дэрснээс мөөг түүлээ, шувууны үүр хаяж явлаа. Энд түрүү өдөр нь бороо орсон болохоор том том хээрийн зэрлэг цагаан мөөг их олон ургасан байлаа. Хөдөө талын энэ бүх гайхамшигт сайхан үзэмж байдал надад хэдийгээр маш танил дасал боловч хөөрхий хайрт охинд минь харин маш их сонин сайхан санагдсан нь яриангүй юм. Тэгээд бид үдийн хоолны цаг болох үеэр гэртээ харихад гэрийн гадна тогоо дүүрэн мах чанасан шүүстэй сайхан махны үнэр ханхалж байх бөгөөд ширээ дүүрэн идээ ундаа бэлэн болчихсан байлаа. Бид найрын дуугаа хөдөө талдаа хангинуулж баярын инээд бялхсан тансаг сайхан наадам боллоо.

1 2 3 4 5 6 7 8