![]( /mmsource/images/2008/09/11/crimongol080911_1708.jpg)
![]( /mmsource/images/2008/09/11/listen_black.gif)
Монгол Улсын Пара-олимпийн Хорооны Ерөнхийлөгч Лхавагсүрэн гувай:
Бээжингийн Пара-олимпийн тоглолт сайхан тоглолт болж байна. Өнгөрсөнд би 8 удаагийн олимпийн тоглолтонд оролцож явлаа, олон олимпийн тоглолтонд оролцож явхад Бээжингийн Олимпийн тоглолтын зохион байгуулалт, байрь талбайн тохиромж нь олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан, тамирчин хүний уралдаанд амжилт үзүүлэх бүх нөхцлийг нь хангаж өгсөн байна. Бээжингийн Пара-олимпийн бас нэг өвөрмөц онцлог гэвэл, хөгжлийн бэрэхшээлтэй тамирчдыг хүлээж авна гэдэг бол эрүүл тамирчдыг хүлээж авхаас илүү хэцүү, гэхэд л эдээр тамирчдыг хүлээж авч үйлчлэх бүх нөхцөл боломжийг нь дээд зэргээр хангаж өгсөн байна.
![]( /mmsource/images/2008/09/11/crimongol080911_1711.jpg)
Олимпийн тоглолтын нэг гол өвөрмөц онцлог нь оролцогчдын сэтгэл санаанд үлдэдэг маш сайхан баярт дурсгалт мөч болох нээлтийн тоглолт байдаг. Улс орон болгон өөр өөрийнхээ өвөрмөц соёл урлаг, спортын агуулгыг харуулсан зохион байгуулалт, тоглолт үзүүлдэг л дээ. Бээжингийн Олимп хоёрхон цагийн дотор маш гоё сайхан тоглолтыг хийсэн. Хятад оронд 83 сая хөгжлийн бэрэхшээлтэй хүн байна гэж хэлдэг, энэ бүхнээс Хятад орон эдээр хүмүүстээ ямар их анхаарал хандуулж байгаа гэдэг нь мэдэгдэж байна. Ер нь нээлтэд оролцсон тамирчид, бүх хүмүүсд сайхан сэтгэгдэл үлдээсэн. Урьд өмнө аль ч олимпод гараагүй ийм сайхан тоглолт зохион байгуулсанд бид баяртай байна.
1 2 3 4
|