
Монгол улсын Пара-олимпийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Даримаа:
Олимпийн тэмцээн сайхан болж байна, энэ тэмцээнд шавьтайгаа ирээд оролцлоо. Пара-олимпийн наадмын ерөнхий зохион байгуулалт, нээлт, зохион байгуулж байгаа ордон талбайн хувьд маш сайхан зохион байгуулсан байна. Хятадын ард түмэн үнэхээр сэтгэл гаргажээ, нийт оролцож байгаа хүмүүс ам сайтай байгаа.

Миний хувьд 1972, 1976 оны зуны олимпийн наадамд тамирчнаар оролцож, медалын төлөө өрсөлдөж явж байсан билээ, ер нь далан хэдэн онд болж байсан олимпийг бодох юм бол дэлхий маш их хөгжиж байна, тамирчдийн хэрэглэл материалууд маш их шинэчлэгдсэн байна.
Пара-олимп нь эрүүл олимпоос бас их өвөрмөц онцлогтой гэдгийг анзаарч мэдлээ. Маш их энэрэнгүй, "хүн хүнийгээ" гэсэн, хүн болж төрсөн хүнийг энэ дэлхий яах ёстой юм бэ? Гэдэгчлэн хүн өөрөө ер нь амьдрахын төлөө, ажиллахын төлөө зүтгэвэл ямар байдаг нь бэ гэдгийг би нэлээд сайн ойлголоо, ер нь ялгаа нь бол гол нь үүн дээр л байгаа....
1 2 3 4
|