
Пара-олимпийн наадамд оролцож байгаа Монгол улсын эмэгтэйн жудо бөхийн дасгалжуулагч Батхишиг:
Монгол улсын тамирчин Пара-олимпийн 13-р тоглолтонд оролцож байгаад баяртай байна. Пара-олимпийн наадам таван их тивийн хүн ардыг цуглуулсан маш сайхан, хүн болгоны сэтгэлд өгөөжтэй сайхан наадам болж байна.
Пара-олимпийн тоглолтод энэ удаа анх оролцож байгаа, зуны олимпуудад өмнө нь оролцож байсан. Ер нь бол цаашаа Монголын баг тамирчид, жудо бөхийн тамирчид дараа дараагийн Лондоны олимпийн тоглолтод амжилттай бэлтгэж, хүчтэй бэлтгэл сургууль хийж оролцох бодолтой байна.
Тэр оройн нээлт дээр Монгол улсаас ирж оролцож байгаа хүн бүхэнд ямарч гэсэн доторхой хэмжээний сэтгэгдэл үлдээсэн байх. Миний хувьд маш сайхан нээлт болсон, би тэр нээлт дээр Монгол улсынхаа төрийн далбааг өөрөө барьж явсан, шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд орж ирхэд ер нь их сайхан байсан.
Пара-олимпийн жудо бөхийн тамирчин Хашцэцэг:
Би жудо бөхийн 63 кг жингийн тэмцээнд оролцсон, анхныхаа элжээнд Шевидийн дэлхийн аврагатай таарч юуко үнэлэгээгээр хожиж байснаа сүүлийн хэсэгт нь хожигдсон. Дараа дараагийн тэмцээнд Монголын баг тамирчид илүү сайн барилдаасай, ер нь боломжтой юм байна л гэсэн сэтгэгдэл төрсөн. Үлдсэн тамирчид маань сайн оролцоосой гэж хүсч байна..... 1 2 3 4
|