• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-11 18:31:14    
Монгол улсын тамирчид Бээжингийн Пара-олимпд оролцож байна

CRI

      Пара-олимпийн наадамд оролцсон Монгол улсын тамирчин Насанбат:

      Пара-олимпийн нээлт ерөөсөө гайхамшиг. Хөгжлийн бэрэхшээлтэй тамирчид энгийн тамирчдаас олон юмаараа давуу гэдэг нь харагдсан. Тэр 11 настай охины хувьд сая газар хөдлөлтөд нэг хөлгүй болсон, гэсэн боловч бүжгийн спортыг ахиад цааш нь хөгжүүлнэ гэсэн үндсэн дээр нээлт дээр тэр бүжиг хийж байгаа нь хүмүүст их таалагдсан. Хамгийн гайхамшигтай таалагдсан юм нь гэвэл гал бамбар асаах байлаа, тэр тамирчнаас маш их хүч шаардагдаж тэр бамбарыг асаасан, тийм болхоор ерөөсөө хүмүүст сэтгэлийн тэнхээ өгсөн байхаа.

      Бээжингийн олимп болвол манай гэр бүлийн хувьд маш сайхан үйл явдлаар дүүрэн олимп болж байгаа. Зуны олимпийн үеэр миний нөхөр чөлөөт бөхийн дасгалжуулагчаар оролцсон. Миний охин буудлагын спортын мастер тамирчин, Монголд болсон тэмцээнд амжилттай оролцоод Бээжингийн олимп үзэх эрхээр шагнагдсан. Ингээд манай гэр бүлээс нэг дасгалжуулагч, нэг тамирчин, нэг үзэгч Бээжингийн олимпод оролцсон. Энэ бол нэг айлд дохиолдох ховор завшаан болхоор маш их баяртай байгаа.

      Ер нь хүн болгон олимпод оролж аврага болох, аврага болж чадахгүй юм аа гэхэд медаль авах хүсэлтэй байдаг, гэтэл энэ олон тамирчдад бүгдээрэнд нь тэр медаль бас зэрэг хүрдэггүй, тийм болхоор ирээдүйд олимпод оролцоод медальд хүрхийн төлөө чармайна. Медаль авч чаддаггүй юм аа гэхэд олимпийн эрх аваад энэ том наадамд оролцно гэдэг бол тухайн хүний маш том үзүүлэлт, нэр төрийн хэрэг байдаг, улс орноо төлөөлж олимпийн наадамд хүрч ирхэд "тэр хүн" гэж хэлэгдэхгүй харин Монгол улсын тамирчин гэж хэлэгдэх учраас бахархууштай, өөр ондоо юугаар ч зүйрэлж болохгүй, болдог сан бол ёстой огторгуйд юу байна тэр болгоныг шүүрч чадсан хүн олимпод оролцож байгаа гэж бодогдог. Тэгэхлээр ямарч тамирчин спортод муу орчихлоо гэх бодол хүсэл байхгүй, бүгд урагшаа тэмүүлж байгаа, тэгэх тусмаа пара-олимп болвол энгийн тамирчдаас илүү маш их гайхамшиг, тухайн улсууд ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрэхшээлтэй болсон мөртлөө түүнийгээ давж туулаад, ахиад спортод амжилт гаргана гэдэг бол маш том гайхамшиг, өөрийн биеээ ялаад ахиад цаашаагаа тэмцэнд хамт өрсөлдөгчөө ялж байна, энэ бол ямар хүнээс эрч хүч, маш их чадал тэнхээ гардгийг нь хүмүүс хараад бахтаж байгаа.

      Цааш цаашдаа бүгдээрээ л дараа дараагийн олимпод ямар нэгэн байдлаар оролцно, амжилтаа ахиулна гэсэн л бодолтой байна.....

1 2 3 4