Гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын бүх Хятадын дүгнэлтийн болон алдаршуулан сайшаах хурал 8-ны өдөр Бээжинд ёслол төгөлдөр боллоо. Хятад улсын Дарга Хү Жиньтао уг хурал дээр хэлэхдээ, Сычуаний онц их газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх хатуу бэрх тэмцлийн явцад, Хятадын ард түмэн хатуу бэрхээс халшралгүй, цөхрөлтгүй ажиллаж, Хятадын үндэстнүүдийн нугаршгүй, эв санаа нэгтэй тэмцдэг, амь насыг дээдлэдэг зэрэг үндэстний эрхэм нандин зан чанарыг бүрэн илрүүлсэн юм гэлээ.
8-ны үдээс өмнө, Хятадын Засгийн газар Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын бүх Хятадын Дүгнэлтийн болон алдаршуулан сайшаах хурлыг хуралдуулж, уг ажилд гарамгай хувь нэмэр оруулж хүчин зүтгэлтэй ажилласан хамт олон, хувь хүнийг алдаршуулан сайшаасан юм. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао зэрэг нам төрийн удирдагчид уг хуралд оролцжээ.
1 2 3 4
|