"Гамшгийн байдал нь зарлиг тушаал, цаг нь амь нас юм. Бид Хятадын түүхэн дэх хамгийн шуурхай, хамгийн олон хүн оролцож, хамгийн их хүч оруулсан гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах тэмцэл зохион явуулж, ард иргэдийн амь насыг хамгийн их боломжийн дотор авраж, гамшгийн хохирлыг хамгийн бага хэмжээнд тогтоон барьж чадсан юм" гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.
Энэхүү онц их газар хөдлөлтийн гамшгийн өмнө, Хятадын нийгэм урьд өмнө харагдаагүй нягтарч, бүх Хятадын ард түмэн сэтгэлээ нэгтгэн, нэг сэтгэл нийтийн хүчээр гамшигтай тэмцэх аугаа хүчин болсон байна. Хятадын маш олон хүн өөрийн сайн дураасаа гамшигт дайрагдсан районд хүрч сайн дурынхан болсон байна. Чэндү хотын 36-тай иргэн Чэнь Янь бол тэдний доторхи нэг нь юм. Вэнь чуаньд их газар хөдлөлт болсоны дараа, тэрээр хамгийн түрүүнд Дү Жян янь хотод орж авран туслах сайн дурынхны нэг болжээ. Бас ч хүнд гамшигдсан Хань ван сууринд орж хүн харыг аварсан сайн дурынхан болсон байна. Чэнь Янь гамшигдсан нутагт байсан таван өдөр шөнийн хооронд нурангийн дороос хорь гаран хүүхдийг малтан гаргаж аварсан байна.
Өнөөдрийн их хурал дээр, Чэнь Яныг оролцуулсан 500 гаран хүн " бүх Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аварсан жишээч сайчуул"-ын хүндэт цол хүртэж, 320 хамт олон " бүх Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аварсан баатар хамт олон" гэсэн хүндэт цол хүртсэн байна.
1 2 3 4
|