Хятадын ард түмэн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах явцад Хятадын үндэстний эрхэм дээд үзэл санааг харулсан байна гэж Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр илэрхийлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: Байгалийн хүнд гамшигтай тэмцэх хатуужилтай тэмцлийн дунд, манай нам, манай арми, манай ард олон сэтгэл нэгдэн хүчээ хамтатгаж, Хятадын үндэстний жаргал зовлонгоо хамтатгаж, эв нягтралтай тэмцэх зан суртлыг бүрэн харуулсан байна. Нягтран нэгдвэл хүчинтэй, жаргал зовлонгоо хамтатгавал итгэлтэй байдаг юм. Онц их газар хөдлөлтийн гамшгийн өмнө, төр гүрэн түмэн олноороо жаргал зовлонгоо хамтатган, өмнө фронт, ар тал гэсэнгүй сэтгэл санаагаа нэгтгэж, дотоод гадаадынхан гэсэнгүй эе найртай хамтаар тэмцэж, бат бэх амь насны хамтын цогц болсон байна гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын засгийн газар үр ашигтай арга хэмжээ авч, гамшигдсан олон түмний амьдрал ахуйг сайн төвхнүүлж, гэр орныг нь сэргээн босгох ажлыг сайн хийж, өнөө тал бүрийн ажил урагштай явагдаж байна гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогоо цаашид ахиулж, улсын ерөнхий хүчин болон эрсдлийг эсэргүүцэн тулах хүчнээ байнга эрчимжүүлж, холбогдох олон улсын байгууллага болон олон орны засгийн газартай гамшгаас сэргийлэн гамшигтай тэмцэх салбар дахь хамтын ажиллагааны механизмээ байнга боловсронгуй болгож, Хятадын олон улсын гамшгаас сэргийлэн, гамшигтай тэмцэх салбар дахь чухал үүргээ бүрэн бадруулна гэжээ.\О.Дарамбазар, Пэрлаймаа нар орчуулж, Буян хянав\ 1 2 3 4
|