Хятад улсын Дарга Хү Жиньтао уг хурал дээр хэлэхдээ, 5 сарын өмнө Сычуаньд гарсан 8 баллын хүчтэй газар хөдлөлт бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших хамгийн ноцтой эдвдлэг учруулсан, хамарсан хүрээ хамгийн их, авран туслахад хамгийн бэрхтэй газар хөдлөлт юм. Уг газар хөдлөлтөд 70 мянга шахам хүн эндэж, эдийн засгийн шууд хохиролын хэмжээ 840 гаруй тэрбум юаньд хүрсэн байна гэжээ.
Газар хөдөлсний дараа, Хятадын Засгийн газар Хятадын ард түмнийг удирдан гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах хатуу бэрх тэмцэлд оролцсон байна гэж Хү Жиньтао тэмдэглээд, энэхүү тэмцлийг хэдэн "хамаг" гэсэн үгээр дүрслэсэн юм.
1 2 3 4
|