• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:45:35    
Хятадын төрийн хэрэгт оролцогч нам

CRI

     Хятадын төрийн хэрэгт оролцогч нам бол Хятадын Ардчилсан Нам Бүлгүүд юм.
 
     Хятадын Ардчилсан Нам Бүлэг гэдэг нь 1949 оноос өмнө байгуулагдаж, Хятад улсад капиталист Бүгд Найрамдах Улсыг байгуулахаар чармайхын зэрэгцээ, Гоминьдангийн ноёрхолыг түлхэн унагахын төлөө Хятадын Коммунист Намын хийсэн тэмцлийн явцад Хятадын Коммунист Намыг дэмжиж, Хятадын Коммунист Намын удирдах эрхийг хүлээн зөвшөөрч, Гоминьданг эсэргүүцсэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа мөн үйл ажиллагаагаа хэвээр явуулж ирсэн төрийн намыг хэлж байгаа юм.
 
     (Нэг) Хятадын Гоминьдангийн Хувьсгалт Хороо
 
     Хятадын Гоминьдангийн Хувьсгалт Хороо 1948 оны 1-р сарын 1-нд албан ёсоор байгуулагджээ. Тухайн үед түүний гол гол бүрэлдэхүүн байсан хүмүүс бол Гоминьдангын дотоодын ардчилсан нам бүлэгийн болон бусад эх оронч ардчилсан зүтгэлтэн байв. Гоминьдангийн монополчилсан ноёрхлыг түлхэн унагаж, Хятадын тусгаар тогтол, ардчилал болон энх тайванг биелүүлэх гэсэн бол уг намын улс төрийн зорилт болж байлаа.
 
     1988 оны 11-р сард өөрчлөлт оруулсан "Гоминьдангийн Намын дүрэмд" Гоминьдангийн өнөөгийн шатан дахь улс төрийн хөтөлбөр бол социализмын анхан шатны үндсэн шугамын жолоодлого дор намын бүх гишүүдээ удирдан, эх орнынхаа нэгдэхийг сайшаан дэмжигч дотоод гадаадын эх оронч хүмүүстэй эв санаа нэгтэйгээр эх орноо нэгтгэж Хятад улсаа мандуулан хөгжүүлэхийн төлөө чармайн тэмцэх явдал болно гэж заасан байна.
 
     Гоминьдан намын гишүүдийн бүрэлдэхүүнд гол төлөв Хятадын Гоминьдан Намтай харилцаатай хүмүүс, Тайваний олон этгээдтэй харилцаатай хүмүүс, эх орныхоо нэгдэлийн үйлсийн төлөө чармайн зүтгэгч хүмүүс болон бусад холбогдох хүмүүс байдаг бөгөөд тэдгээрийн дотроос төлөөлөх чанартай хүмүүс болон дунд өндөр зэргийн сэхээтнүүдийг гол төлөв элсүүлднг.
 
     1997 оны эцсийн байдлаар уг намын нийт гишүүн нь 53000-д хүрсэн байна.
 
     Гоминьдангийн Хувьсгалт Хорооны Төв Хорооны одоогийн дарга нь Хэ Лүли.

     (Хоёр) Хятадын Ардчилсан Холбоо
 
     Хятадын Ардчилсан Холбоо 1939 оны 11-р сард анх байгуулагдсан бөгөөд 1944 оны 9-р сард намын нэрээ Хятадын Ардчилсан Холбоо хэмээн албан ёсоор өөрчилжээ. Тухайн үед уг холбоо нь дундыг баримтласан зам шугам болон ардчилсан улс төрийг зохиргч нам бүлгүүд болон улс төрийн хүчнүүдийн улс төрийн нэгдсэн холбоо байсан юм.
 
     1977 онд батласан "Хятадын Ардчилсан Холбооны дүрэмд" Ардчилсан Холбооны улс төрийн хөтөлбөр бол эх оронч үзэл ба социализмын тугыг өндөрт өргөж, социализмын анхан шатны үндсэн шугмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, нийгмийн тотвортой байдлыг хангаж, үндэстэнүүдийн ард түмний эв санаа нэгтэй байхыг эрчимжүүлэхэд үйлчлэх явдал мөн. Социалист орчин үеийн хөгжилтэй болох байгуулалт ба өөрчлөлт хийж хээлттэй байх нөхцөл дэхь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны байгуулалтыг ахиулаж, улс төрийн тогтолцооны өөрчлөлт ба социалист оюуны боловсны байгуулалтыг төгөлдөржүүлэхийн төлөө үйлдвэрлэх хүчнийг чөлөөлэн хөгжүүлж, эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлэн хөгжүүлж, Хятадын онцлогтой социализмыг байгуулах аугаа их зорилтод хүрэхийн төлөө тэмцэх явдал мөн гэж заасан байна.
 
     Гоминьдангын Ардчилсан Холбооны гишүүд нь голцуу гэгээрэл боловсрол, соёлын болон шинжлэх ухаан техникийн ажил хийж байгаа дээд дунд зэрэгийн сэхээтэнүүдээр бүрддэг. 1997 оны 10-р сар хүртлэх байдлаар уг холбооны нийт гишүүн нь 131300-д хүрчээ.
 
     Хятадын Ардчилсан Холбооны Төв Хорооны одоогийн дарга нь Дин Ши сүнь.

1 2 3 4