• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:45:35    
Хятадын төрийн хэрэгт оролцогч нам

CRI

 
     (Гурав) Хятадын Yндэсний Ардчилсан Байгуулалтын Холбоо
 
     Хятадын Yндэсний Ардчилсан Холбоо 1945 оны 12-р сарын 16-нд байгуулагдажээ. Иргэдийн улс төрийн үндсэн эрх чөлөө болон хүний эрхийг хангах, үндэстний үйлдвэр худалдааг хамгаалан хөгжүүлэх, Гоминьдангийн монополчилсан ноёрхолыг эсэргүүцэх явдал нь тухайн үед уг холбооны улс төрийн зорилт болж байв.
 
     Хятадын Yндэсний Ардчилсан Холбооны өнөөгийн дүрэмд Дэн Сяопингийн онолын жолоодлого дор дөрвөн үндсэн зарчмыг баримтлан, Хятадын Коммунист Намын боловсруулан тогтоосон эдийн засгийн бүтээн байгуулалтаар гол болгох чиг шугмыг хэрэгжүүлж, Хятадын Коммунист Намын удирдлага болон өөрийгөө өөртөө сурган хүмүүжүүлэх уламжлалаа эрс баримтлаж, ардчилал төвлөрлийн тогтолцооны зарчмийг баримтлан,
 
     Хятадын Коммунист Намын чиг шугамь бодлогыг Хятадын Yндэсний Ардчилсан Холбооны бодит байдалтай уялдуулахыг баримтлаж, Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх чиг шугмыг туушлуулан хэрэгжүүлэнэ гэж заасан байна.
 
      Хятадын Yндэсний Ардчилсан Холбооны гишүүдийн зонхилох нь эдийн засгийн салбарын болон бусад салбарийн төлөөлөгч нар байдаг.
 
      1997 оны 6-р сарын эцэс хүртлэх байдлаар уг холбооны нийт гишүүн нь 69453-д хүрсэн байна.
 
      Хятадын Yндэсний Ардчилсан Холбооны одоогийн дарга нь Цэн Сывэй.
 
      (Дөрөв) Хятадад Ардчиллыг Хөгжүүлэхэд Туслах Нийгэмлэг
 
      Хятадад Ардчиллыг Хөгжүүлэхэд Туслах Нийгэмлэг 1945 оны 12-р саын 30-ны өдөр байгуулагджээ. Тухайн үед уг холбоо нь гол төлөв гэгээрэл боловсрол, соёл хэвлэлийн салбарын ажилтнууд болон Шанхай хотын үйлдвэр худалдааны салбарын эх оронч ардчилсан хүмүүсээс бүрэлдэж, Хятадын ардчилсан улс төрөд тус дөхөм үзүүлэх, төрийн диглэмийг өөрчилх, төрийн эрх мэдлийг ард түмэнд гарт буцаан өгөхийг Гоминьдангаас шаардах, нэгдсэн засгийн газар байгуулах, үндсэн хуульд засаглал явуулах явдлаар улс төрийн зоаилтоо болгож байжээ.
 
      1988 онд батласан "Хятадад Ардчиллыг Хөгжүүлэхэд Туслах Нийгэмлэгийн дүрэмд" Хятадад Ардчиллыг Хөгжүүлхэд Туслах Нийгэмлэгийн зорилт бол социализмын анхны үе шатны үндсэн шугмаар жолоодлого болгон, социалист ардчиллыг ахиулан дөгөлдөржүүлж, социалист хууль тогтоомжийг боловсронгуй болгож, Хятадын үндэстэнүүдийн ард түмний соёл боловсролын түвшнийг дээшлүүлэн, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж, Хятад улсыг баян хүчирхэг, соёл иргэншилт, ардчилсан социалист орчин үеийн хөгжилтэй орон богон бүтээн байгуулахын төлөө тэмцэхэд оршино гэж заасан байдаг.
1 2 3 4