• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:45:35    
Хятадын төрийн хэрэгт оролцогч нам

CRI


     Хятадад Ардчиллыг Хөгжүүлэхэд Туслах Нийгэмлэгийн гишүүд нь голцуу гэгээрэл боловсрол, соёл, хэвлэлийн болон шинжлэх ухаан техникийн зэрэг ажил хийж байгаа төлөөлөх чанартай сэхээтэнүүдээс бүрддэг.
 
     1997 оныг хүртлэх байдлаар уг холбооны нийт гишүүн нь 65000 гаруйд хүрсэн байна.
 
     Хятадад Ардчиллыг Хөгжүүлэхэд Туслах Нийгэмлэгийн төв хорооны одоогийн дарга нь Шюй Зялу.

     (Тав) Хятадын Ажилчин Тариачны Ардчилсан Нам
 
     Хятадын Ажилчин Тариачны Ардчилсан Нам 1930 оны 8—р сард байгуулагдсан бөгөөд Гоминьдангийн монополчилсон ноёрхолыг эсэргүүцэж, ард иргэдийн төрийн диглэмийг байгуулах явдлаар тухайн үеийн улс төрийн гол зорилтоо болгож байжээ.
 
     Хятадын Ажилчин Тариачны Ардчилсан Намын өнөөгийн дүрэмд Хятадын Коммунист Намын удирдлагыг хэлбэрэлтгүй хүлээж, олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх дүрмийг баримтлаж, Марксизм—Ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Сяопингийн онолыг суралцаж, Хятадын Коммунист Намын чиг шугам болон бодлогыг суралцан, ардчилал төвлөрлийн зарчмийг мөрдөн хэрэгжүүлэх бөгөөд намын бүх гишүүд жич тэдний хэлхээ холбоо бүхий сэхээтний ашиг сонирхлыг хамгаална гэж заасан байдаг.
 
      Хятадын Ажилчин Тариачны Ардчилсан Намын өнөөгийн бүрэлдэхүүнд том дунд хотуудын эм эмнэлэг эрүүл мэндийн салбарын өндөр дунд зэргийн сэхээтэнүүд зохилож байна.
 
     1997 оны байдлаар уг нам нь нийт 65000 гишүүнтэй байв.
 
      Хятадын Ажилчин Тариачны Ардчилсан Намын одоогийн дарга нь Зян Жэнхуа. 
 
      (Зургаа) Хятадын Шударга Ёсыг Эрмэлзэх Нам
 
      Хятадын Шударга Ёсыг Эрмэлзэх Намыг Хятадын харьяат нарын олон нийтийн байгууллага—Америк тив дахь Шударга Ёсыг Эрмэлзэгчдийн Төв Байр үүсгэн санаачилж, 1925 оны 10-р сард Америкийн Санфранциск хотноо байгуулсан юм.
 
     "Хятадын Шударга Ёсыг Эрмэлзэх Намын өнөөгийн дүрэмд" Хятадын Шударга Ёсыг Эрмэлзэх Нам нь эрх орондоо буцан ирсэн Хятадын харьяат нарынхан болон тэдний гэр бүлийнхний дотрохи дунд дээд давхаргын хүмүүсээр гол цогц болон бүрэлддэг бөгөөд Дэн Сяопингийн онолын жолоодлого дор Хятадын Коммунист Намын удирдлагыг хүлээж, Хятадын Коммунист Нам болон засгийн газарт туслалцаа дэмжлэг үзүүлэн, амаглан тогтвортой, эв санаа нэгтэй улс төрийн байдлыг бихжүүлэн хөгжүүлж, намын гишүүд болон тэдний хэлхээ холбоо бүхий Хятад улстаа буцан ирсэн харьяат нар тэдний гэр бүлийнхний эрх ашигыг хамгаалаж, тэдний санал бодол, хүсэлт шаардлагыг тусган харуулахын зэрэгцээ, Марксизм—Ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Сяопингийн онолыг суралцаж, ардчилал төвлөрлийн дүрмийг хэрэгжүүлнэ гэж заажээ.
 
      1997 оны 7—р сарын эцэс хүртлэх байдлаар Хятадын Шударга Ёсыг Эрмэлзэх Намын нийт гишүүн нь 15461—д хүрсэн байна.
 
      Хятадын Шударга Ёсыг Эрмэлзэх Намын Төв Хорооны одоогийн дарга нь Ло Хаоцай.

1 2 3 4