• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:45:35    
Хятадын төрийн хэрэгт оролцогч нам

CRI

 
     (Долоо) Есдүгээр Сарын Гурваны Нийгэмлэг
 
      Есдүгээр Сарын Гурваны Нийгэмлэг 1946 оны 5-р сард албан ёсоор байгуулагдсан бөгөөд ардчилал, шинжлэх ухааны уламжлалыг залгамжилж, ирэгний дайн хийхийг эсэргүүцэн, ардчилсан улс төр хэрэгжүүлэх гэсэн бол тухайн үед уг нийгэмлгийн улс төрийн зорилт нь болж байжээ.
 
      "Есдүгээр Сарын Гурваны Нийгэмлэгийн өнөөгийн дүрэмд" Есдүгээр Сарын Гурваны Нийгэмлэгйин зохион байгуулалт нь том дунд хотын шинжлэх ухаан техникийн болон их дээд сургууль, эм эмнэлэг эрүүл мэндийн зэрэг салбарын төлөөлөх чанартай дээд дунд зэргийн сэхээтнээр гол цагцоо болгон хөгжих бөгөөд Дэн Сяопингийн онолоор үзэл санаагаа зэвсэглэн, ажлаа удирдан явуулж, Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх дүрэм хэрэгжүүлж, ардчилал төвлөрлийн зармийг баримталж, гишүүдийнхээ эрх ашигийг хамгаална гэж заасан байна.
 
      1997 оны 6-р сарыг хүртлэх байдлаар уг нийгэмлэгийн нийт гишүүн нь 68440—д хүрсэн байна.
 
      Есдүгээр Сарын Гурваны Нийгэмлэгийн одоогийн дарга нь Хань Чидэ.
 
      (Найм) Тайваний Өөртөө Засах Ардчилсан Холбоо
 
      Тайваний Өөртөө Засах Ардчилсан Холбоо 1947 оны 11-р сарын 12-нд Сянганд байгуулагдсан бөгөөд тухайн үед уг холбоо нь Тайван мужаас бусад газарт байгуулагдан, Тайваныг Гоминьдангийн ноёрхлоос гаргахыг зорисон, ардчилсан улс төрийн болон орон нутгийн өөртөө засахыг зоригч улс төрийн зохион байгуулалт байжээ.

      1949 оны 3-р сард Тайваний Өөртөө Засах Ардчилсан Холбооны төв байр нь Сянгангаас Бээжинд шилжиж ирсэн байна.
 
      Тайваний Өөртөө Засах Ардчилсан Холбооны өнөөгийн улс төрийн хөтөлбөр бол Дэн Сяопингийн онолын удирдлага дор Хятадын Коммунист Намын социализмын анхан шатан дахь үндсэн шугмыг хэлбэрэлтгүй туушлуулан хэрэгжүүлж, эх оронч үзэл, социализмын тугийг өндөрт өргөж, бүх гишүүдийнхээ болон тэдэнтэй хэлхээ холбоотой Тайваны эх орон нэгтэй хүмүүстэй эв санаа нэгтэй байж, өөрчлөлт хийж нээлттэй байх үйлс болон социалист орчин үеийн хөгжилтэй болох байгуулалтын хурд түргэтгэн, амаглан тайван улс төрийн байдлыг хангаж, социалист ардчилал ба хууль тогтоомжийг боловсронгуй болгож, .нэг оронд нийгмийн хоёр өөр байгуулалтай байх зарчим. болон эх орноо энх тайванаар нэгдгэлийг биелүүлэхийн төлөө тэмцэх явдал болно гэж заасан байдаг.
 
      Тайваний Өөртөө Засах Ардчилсан Холбооны өнөөгийн бүрэлдэхүүний гол нь Хятадын эх газрын том дунд хотод оршин амьдарч байгаа нийгмийн дунд дээд давхаргын, зохих төлөөлөх чанартай Тайван нутагтай хүмүүс юм.
 
      1994 оны байдлаар уг холбоо нь нийт 1441 гишүүнтэй байв.
 
      Тайваний Өөртөө Засах Ардчилсан Холбооны одоогийн дарга нь Зан кэхуй.


1 2 3 4