Түүний танилцуулснаас үзвэл, энэ оны БХАТИХ-ын ээлжит чуулган 3-р сарын 5-ны үдээс өмнө эхэлж, 8 хоног хагас чуулах юм байна. Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд засгийн газрын ажлын тайланг сонсож хэлэлцэх, төлөвлөгөөний тайланг хэлэлцэж батлах, төсвийн тайланг хэлэлцэж батлах, БХАТИХ-ын Байнгын Хорооны ажлын тайланг сонсож хэлэлцэх зэрэг агуулга багтаж байгаа юм байна.
Энэ жилийн чуулган нь олон улсын банк санхүүгийн хямрал цаашид даамжирч, Хятадын бодитой эдийн засаг энэ хямралд нөлөөлөгдөж байгаа нөхцөл байдалд болох гэж байгаа юм. Эдийн засгийн нэлээд түргэн тогтвортой хөгжлийг хэвээр байлгахын төлөө, өнгөрсөн оны сүүлчээр Хятадын засгийн газар эдийн засагт сэдэлт өгөх 4 триллион юаний төсөл дэвшүүлсэн байна.
1 2 3 4 5
|