Энэ төслийг БХАТИХ юм уу, БХАТИХ-ын Байнгын Хороогоор батлуулах эсэх, давтан бүтээн байгуулах болон дор төвшинд хөрөнгө оруулахаас хэрхэн зайлах, АТИХ хэрхэн хяналт тавих зэрэг асуултад Ли Жаошин хариулж хэлэхдээ, 4 триллион юаний хөрөнгө оруулалт гэдэг бол төв засгийн газар 2 жилийн дотор 1 триллион юаний хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн засгийн газар болон нийгмийн нийт 4 триллион юаний хөрөнгө оруулалтыг дайчлах гэсэн төлөвлөгөөг хэлж байгаа юм. Төв засгийн газар энэ хөрөнгө оруулалтыг жилийн төвлөрсөн төсөвт оруулж, БХАТИХ-аар батлуулах гэж байна. 11-дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 2-р чуулганы чухал хэлэлцэх хэрэг бол 2009 оны улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж, 2009 оны төвлөрсөн төсвийг хэлэлцэж батлах явдал мөн. Энэ чуулган үүнийг нухацтай хэлэлцэх бөгөөд энэ оны БХАТИХ-ын Байнгын Хорооны хяналтын ажилд төлөвлөгөө болон төсвийн хэрэгжилтийн байдалд хийх хяналтыг эрчимжүүлэх болно гэжээ.
1 2 3 4 5
|