Олон улсын банк санхүүгийн хямрал нь Хятадын бусад оронд үзүүлэх тусламжийн эрч хүчинд нөлөөлөх эсэх тухай зарим сэтгүүлчийн асуусан асуултад хариулж Ли Заошин хэлэхдээ, өнөөгийн банк санхүүгийн хямрал нь хөгжиж байгаа орнуудад маш их нөлөө үзүүлж байгаа байдалд Хятад улс хөгжиж байгаа орнуудын хоорондох нягтрал хамтын ажиллагаагаа нэн нандигнан үзэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадад "Ядарсан үед нөхрийн сайныг мэднэ" гэдэг үг байдаг. Бид шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад үзүүлэх туслалжаа бууруулсангүй бөгөөд хөгжиж байгаа орнууд хоорондын хамтын ажиллагааны төвшнээ ч бууруулаагүй, бид хөгжиж байгаа улс орнуудад үзүүлэх тусламж дэмжлэгээ эрчимжүүлж, холбогдох орнуудтай тохиролцсон хамтын ажиллагааны хэлэлцээрээ хэрэгжүүлж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий, Цэцэн орчуулж, Урангоо хянав\ 1 2 3 4 5
|