Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Хятадын хамгийн дээд эрхэт байгууллага болон хууль тогтоох байгууллага мөн. Ли Жаошин хэлэхдээ, БХАТИХ нь шинжлэх ухаанчаар хууль тогтоох, ардчиллаар хууль тогтоох талаар маш их ахиц хийсэн байна гэжээ. Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлт ч тодорхой амжилтад хүрсэн, энэ өөрчлөлт нь Хятадын улс орны байдалтай нийцэж байгаа бөгөөд ерөнхийдөө эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардлагад тохирсон байна гэж тэрээр үзэв.
Тэрээр хэлэхдээ, Ардчилал байхгүй бол социализмын орчин үеийн байгуулалт байхгүй гэж бид ямагт үзсээр ирэв. Бидний хийж байгаа өөрчлөлт нь өрнөдийн зарим орны улс төрчдийн хүсэж байгаа тийм өөрчлөлт биш, бидний хийж байгаа өөрчлөлт бол Хятадын онцлогтой социализмын өөрийгөө боловсронгуй болгох, өөрөө хөгжих өөрчлөлт болох юм гэжээ.
1 2 3 4 5
|