Түвд үндэстний соёл
Түвд үндэстний соёл нь түүхийн онцгой цаг үед бий болсон бөгөөд шашны соёлтой харилцан уялдаж, үндэстний ардын уламжлалт соёл болон бүрэлдсэн байна. Түүний бий болон бүрэлдсэн үеийг мянга гаруй жилийн өмнөх Түбуэ болон шиан шүүний үеэс тооцож болно. Түвд үндэстний ардын соёлыг хамгаалан хөгжүүлэх явдлыг хятадын засгийн газар чухалчлан үзсээр ирсэн юм. Хорьдугаар зууны наяад оноос хойш, Түвдийн Өөртөө Засах районы засгийн газар, соёлын ажлын гол зорилгоо үндэстний ардын соёлын шилдэг уламжлалыг шинжлэх ухаанчаар өвлөн хөгжүүлэх, үндэстний соёлын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглүүлж,үлэмж олон мэрэгжилтнийг зохион байгуулж, үндэстний ардын соёлын өвийг авран хамгаалах ажлыг бүх талаар өрнүүлсэн байна. Түвдийн соёл нь хятадын үндэстэнүүд болон дэлхийн бусад үндэстний шилдэг соёлыг тасралтгүй хүлээн авч ашиглах явцад хөгжсөн юм. Өнөө, өгүүллэг, найруулал, ши жүжиг, уран зураг, гэрэл зураг, кино телевизийн бүтээл зэрэг нөлөө тусгал бүхий уран бүтээлүүд бий болжээ.
Түвдийн дуу бүжиг,түвд ши, түүх соёлын дурсгалт зүйл, уран зураг, гэрэл зураг нь бүх хятадын олон газар болон дэлхийн маш олон улс орон газар нутгаар байнга тоглолт хийж байна. Дотоод, гадаадын соёлын маш олон зүтгэлтэн, түвдийн эрин үеийн соёлын өвөрмөц онцлог шинж, түвшнийг улам илүү сонирхох болсон байна. Өнөө түвдийн өөртөө засах районд мэрэгжлийн урлагийн чуулга арав байгаа бөгөөд, мэрэгжлийн бус урлагийн чуулга 150 гаруй байна. Олон түмний соёл урлагийн ордон зургаа, соёл урлагийн сургууль нэг, соёл урлагийн судалгааны газар нэг, үзэсгэлэнгийн ордон нэг бий. Кино тарааж үзүүлэх нэгж 650 гаруй байж, хот хөдөөний кино тарааж үзүүлэх сүлжээг бүрэлдүүлжээ. Түвдийн өөртөө засах районы Утга зохиол ,урлагийн ажилтдын холбоо бол утга зохиол урлагийн талын мэрэгжилтнээс бүрэлдсэн нийгмийн байгууллага болох бөгөөд зохиолч, жүжигчин, бүжигчин, ардын уран сайханч, туйл хайлагчид,гэрэл зурагчин хийгээд уран бичилгээтэн зэрэг есөн салбартай бөгөөд нийт мянга гаруй гишүүнтэй. Yүнд холбогдох мэрэгжлийнхээ улсын нийгэмлэгийн гишүүд болсон хүн тавь гаруй байна. Сүүлийн жилүүдэд Түвдийн Өөртөө Засах районы орчуулагчдын нийгэмлэг, Түвдийн Өөртөө Засах Районы ардын зан заншил соёлын судалгааны нийгэмлэг хийгээд түвдийн өөртөө засах районы эрин үеийн соёлын судалгааны нийгэмлэг байгуулагдсан байна.
1 2 3 4
|