Соёлын гадаад харилцаа
Хорьдугаар зууны наяад оноос хойш, түвдийн өөртөө засах районы соёлын гадаад солилцооны ажил өдөр ирэх тусам хөгжсөн байна. Харилцан айлчлах, ном бичиг материал солилцох, олон төрлийн урлагийн арга хэмжээ зохион байгуулах, эрдэм шинжилгээний симпозиум зохион явуулахаар дамжин, гадаадын соёл урлагийн салбар, судалгааны байгууламж, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн байна. Түвдийн Өөртөө Засах Районы гадаад соёлын солилцооны нийгэмлэг нь дуу бүжгийн чуулга, түвд жүжгийн чуулгыг зохион байгуулж, Америк, Канад,Англи,Франц, Герман, Австрали, Швейцарь, Голланд, Балба, Сингапур, Сянгань, Омень, Тайвань зэрэг улс орон газар нутгаар айлчлан тоглуулж, түүх соёлын дурсгалт зүйл, кино, гэрэл зураг, уран зураг зэрэг төрлүүдийг зохион байгуулж, Япон, Итали, зүүн өмнөт Азийн улс орон газар нутгаар үзэсгэлэнгийн ажиллагаа зохион явуулсан байна. Түвдийн шашны салбар, соёлын салбарын мэрэгжилтэн, эрдэмтэн олон удаа урилгаар Австрали,Франц, Тайланд, Норвеги, Шриланк зэрэг орноор хичээл сургалт хийж, эрдэм шинжилгээний солилцооний ажиллагаа өрнүүлжээ.
Түвдийн өөртөө засах район мөн түвд судлалын ажилаар Унгар, Канад, Герман, Итали, Австри зэрэг орны эрдэм шинжилгээний байгууллагатай, шинжлэх ухаан судлалын хамтын ажиллагаа, соёл, эрдэм шинжилгээний солилцооны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд арван дөрвөн улс орон газар нутгийн зуун гуч гаруй эрдэмтдийг түвдөд айлчлуулж, эрдэм шинжилгээний шинжилгээ хийлгэж,хамтын ажиллагааны төслийг судлан хэлэлцсэн байна. 1987 онд Унгарт Чио маагийн олон улсын түвд судлалын симфозом болж, төвдийн зургаан эрдэмтэн оролцсон байна. Байгалийн шинжлэх ухааны судалгаа, түвд судлал болон холбогдох шинжлэх ухааны судлалын талаар түвдийн өөртөө засах район өнөө гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөж байна.
1 2 3 4
|