• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 20:13:30    
Соёлын үйлс

CRI

      Эртний судар бичиг хийгээд сурвалж бичиг

      Хорьдугаар зууны жараад оны үеээс өмнө, түвд хэл болон хятад хэлээр бичигдсэн эртний судар бичиг хийгээд сурвалж бичгийг системтэй бүртгэж, эмхтгэн цуглуулах, хэвлүүлэх болон судлах ажлыг хийгээгүй байсан бөгөөд гээгдэж алдагдсан нь маш их байлаа. 1985 онд түвдийн өөртөө засах районы нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан түвд хэлний эртний судар бичгийн хэвлэлийн газар болон түвд судлалын хятад хэлний сурвалж бичиг редакторлах газар нь түвд, хятад хэлний эртний судар бичиг, сурвалж бичгийг цуглуулах, эмхтгэх, редакторлах, хэвлүүлэх ажлыг зохион байгуулаад өнөө 200 гаруй төрлийн сая гаруй ширхэг ном дэвтрийг эмхтгэн хэвлүүлсэн байна. Түүний дотор ховор ном, цорын ганц үлдсэн ном, эртний ном их олон байна.

      Археологийн судлал

      Түвдийн чулуун зэвсгийн үеийн бодитой материалыг цөм 1951 оноос хойш илрүүлсэн юм. Одоогийн байдлаар балар чулуун зэвсгийн газар 5, шинэ чулуун зэвсгийн газар 28, шинэ чулуун зэвсгийн газар хийгээд буурь хорь гаруйг илрүүлээд байна. Түвдийн эртний вант удсын үеийн онгоны газар хорь гаруйг илрүүлж, хоёр мянга гаруй бунхан олсон байна. Дин рий сяний Сүрээ, Шэнь жаа сяний Жү лүэ ли, Рий ту сяний жа бу, Пү лань сяний Хур бол бүр хуучин чулуун зэвсгийн үеийн соёлын буурь болно. Түвдийн умард хэсгийн Начуй, Шэньжаа, хос нуур, Бангээ, түвдийн өмнөд хэсгийн Няламу, Алигийн Рийту,Чандугийн Карүэ зэрэг нь дунд чулуун зэвсгийн үед харъяалагдана. Шинэ чулуун зэвсгийн үеийн соёлын буурь гэвэл Чин дүүийн Ка рүэ, Лин чжигийн юн шин, Хунгуан, жүй му, Жа ла ма, Мүэ түэгийн би пэн, Ма ни вэн, Ласынхойт дүүргийн Чүй гүн цүнь, Най дүн сяний Чинь ба тосгон, Алигийн жа да зэрэг бий.

1 2 3 4